Г.Батцэнгэл: Хязгаарлагдмал боловсон хүчний төлөө өрсөлдөж байна
“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй ярилцлаа.
Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ.
- Уул уурхайн салбарт нэн тэргүүнд хүний хөгжлийг эрхэмлэх нь тогтвортой хөгжлийн үндэс. Танай компани Өмнөговь аймгийн иргэдтэй хэрхэн харилцдаг вэ?
Орон нутгын иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгүүдийг байнга зохион байгуулдаг. Мөн уурхай дээрээ нээлттэй өдөрлөгийг тогтмол
Энержи Ресурс компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг дотоодын зах зээлд танигдсан, үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулжээ.
зохион байгуулж, иргэдийг оролцуулдаг. Ерөнхийдөө ил тод нээлттэй байдлыг эрхэмлэдэг.
Манай компани нийгэм рүүгээ хандсан хамгийн том нөлөөллийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл, эрүүл мэнд боловсролыг дэмжих, соёлыг өвийг хамгаалах, байгаль орчноо хамгаалах, дэд бүтцийг дэмжих гэсэн орон нутгийн хөгжлийн дэд хөтөлбөрүүдийг батлаад хэрэгжүүлээд явж байгаа. Жилд дунджаар тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжилд зарцуулж, хувь нэмрээ оруулдаг.
-Танайд ажиллаж буй хүмүүсийн хэдэн хувь нь орон нутгийн иргэд байгаа вэ. Тэдний нийгмийн асуудлыг хэрхэн шийддэг вэ?
Дэлхийн банкнаас орон нутгийн хөгжилд таван үндсэн зүйлийг оруулах ёстой гэж үздэг. Үүнээс татвар төлөлт, ажлын байрыг бий болгох, орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авалт хийх, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэгт уул уурхай эерөг нөлөө үзүүлэх ёстой. Бидний хувьд
Орон нутгийн хөгжил ба дэд бүтцийн хөрөнгө оруулалт
2009 оноос хойш Ухаа худаг албан ёсны олборлолтоо эхлүүлсэнээс хойш 2011 оны байдлаар 400 гаруй тэрбум төгрөгний татварыг улс орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байдаг.
2012 оноос ажлын байрыг эрчимтэйгээр бий болгож 2013 он гэхэд 2300 шууд ажлын байрыг бий болгосон. Үүн дээр туслан гүйцэтгэгч компаниуд нэмэгдээд 3000 гаруй хүн ажиллаж байгаагийн бараг 36 хувь нь Өмнөговийн уугуул иргэд байгаа юм.
-Та түрүүн ЖДҮ эрхлэгчдийг дэмждэг гэлээ. Чухам яаж дэмждэг вэ?
Үүнийг тоогоор хэлвэл манай төслийн хүрээнд дотоодын 700 гаруй бэлтгэн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.
-“Энержи ресурс” ХХК нь нийгмийн дэд бүтэц рүү хандсан нэлээдгүй ажлыг хийсэн нь үндэсний компаний сэтгэл зүй юу?
Зөвхөн олборлолтоос гадна нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг гаргая гэвэл ажиллах хүчээ тогтвортой ажиллуулах хэрэгтэй. Энэ нь
Төслийн фото Төлөвлөлтийн зураг Шинэ гэр-Цэций хороолол-II, III хэсэг Цэций 2 нь Энержи Ресурс компанийн захиалгаар баригдсан 168 айлын орон сууц ба Цэций 3 хороолол нь Цогтцэций сумын ард иргэдэд зориулагдсан 1-р давхартаа үйлчилгээний төв бүхий 292 айлын орон сууц.
компаний эрсдэлийн удирдлагын нэг хэсэг. Тэр хүмүүст таатай сайхан орчин хэрэгтэй. Энэ ч үүднээс “Цэций” хорооллыг барьж ашиглалтад оруулсан. Нутгийн иргэдээс гадна компаний ажилчид гэр бүлтэйгээ энд хамтдаа амьдарч байна. Байшин сав барихаас илүү цахилгаан дулаан, хангамж, цэцэрлэг сургууль, дотуур байрны асуудлыг шийдэхээр аймгийн удирдлагатай хамтарч ажилладаг.
Зарим уурхайд ажиллаж байгаа хүн 56 хоног ажиллаад, 15 хоногт нь гэртээ ирдэг. Энэ бол Австралийн 20 жилийн өмнөх ээлжийн систем. Одоо Австрали бол 5Х2-ийн зарчмаар явдаг болсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Бид чинь хязгаарлагдмал боловсон хүчний төлөө өрсөлдөж байна шүү дээ.
-Ухаа худаг төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ хэд вэ. Хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх бол?
2009 оны 3 сард Ухаа худаг төслийн анхны ТЭЗҮ батлаж, 4 сард үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн үед тооцолж байснаар уурхай 10 сая тонн нүүрс олборлож экспортлох хүчин чадалтай гэж байсан.
Австралийн Нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газраас /Bureau of Resources and Energy Economics BREE/ гаргасан таамаглалаар 2014 онд дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нэг тоннын дундаж FOB үнэ 150 ам.доллар, гэрээт FOB үнэ дунджаар 158,8 ам. доллар байх гэнэ.
Харин энэ судалгааг 2012 онд дахин сайжруулсанаар 15 сая тонн болгох боломжтой гэдгийг тогтоосон. Тухайн үед уурхайн баяжуулах үйлдвэр, авто замын хөрөнгө оруулалт нийлээд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийчихсэн байсан.
2012 онд коксжих нүүрсний үнэ 140-150 доллар байхад бид хөрөнгө оруулалтаа долоон жилийн дотор нөхнө гэж тооцсон. Гэтэл өнгөрсөн жил 90 орчим доллар болсон. Энэ маягаар байвал хэцүү болно.
Гэхдээ уул уурхай гэдэг бол урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг ажил гэдгийг мартаж болохгүй. Энэ хугацаанд бид өрсөлдөх чадвараа дээшлүүлээд, монгол нүүрсний салбараа төлөөлөөд ажиллана.