Б.Сарангуа: Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хамгаалсан заалт ерөөсөө байхгүй
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын ассоциацийн УЗ-ийн гишүүн Б.Сарангуатай ярилцлаа.
-Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байна вэ?
Ер нь бид Ашигт малтмалын хуулийг анх батлагдсанаас нь хойш мөрдөж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд нэг зүйлийг хэлмээр байна. Бид хориод жил хайгуулын ажлыг хийсэн учраас хууль аль заалт нь
Нийт 1823 тусгай зөвшөөрөл эзэмшигч 2012 оны ОҮИТБС-ын тайлан ирүүлэхээс 1516 аж ахуйн нэгж ирүүлсэн ба 1084 аж ахуйн нэгжийн 2002 хайгуулын тусгай зөвшөөрөл, 709 аж ахуйн нэгжийн 1047 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна.
амьдрал дээр хэрэгжиж байна, юу нь болохгүй байгааг мэднэ. 2006 онд батлагдсан Ашигт малтмалын хууль бол байгаль орчин хамгаалах талаасаа их сайн заалттай хууль болсон. Гэтэл даанч хэрэгжүүлдэггүй.
Үүнээс гадна ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрхийг хамгаалах заалт ерөөсөө байдаггүй. Дандаа үүргийн заалтууд л байдаг.
2006 оны хууль бол тусгай зөвшөөрөл эзэмшигчид хангалттай хатуу заалттай. Харин үүнд төр засгийнхан хяналтаа сайн тавихад болно.
-Эрдэс баялгийн бодлого батлагдсаны дараа Ашигт малтмалын хуулийн асуудал шийдэгдэх байх. Танай зүгээс ямар саналтай байгаа вэ?
Орон нутаг болон тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёрын хооронд хамгийн их маргаан гардаг. Орон нутгийн зүгээс бидэнд уул уурхайн ашиглалтын үр өгөөж тусахгүй байна хэмээн шүүмжилж, ерөөсөө баялгийг минь аваад явчихлаа гэж харддаг. Тиймээс хайгуулын лицензийн төлбөрийг улсын төсөв болон сум хөгжүүлэх сан хоёрт хувааж хийх нь зүйтэй гэсэн саналтай байна.
Мөн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компанийг төлбөрөө төлөөгүй нэг өдөр өнгөрөхөд зөвшөөрлийг цуцлахаа болиод алданги тооцоод явдаг болмоор байна.
-Лицензийн наймааг хэрхэн зохицуулна гэсэн үг вэ?
Төр засгийнхан лицензийн наймаа гээд нэг их айхтар толгойн өвчин байдаг. Гэтэл өмнөх хуулийн 49 дүгээр зүйлийн заалтаар үүнийг зохицуулаад өгчихсөн ш дээ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах
49 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх
49.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Иргэний хууль, Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай хуульд заасны дагуу нэгдэх, нийлэх хэлбэрээр өөрчлөн байгуулагдсан тохиолдолд шинээр бий болсон эрх хүлээн авагчид, түүнчлэн хараат, охин компани нь толгой компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлж болно.
49.2.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаархи анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль
тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.
49.3.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.
49.4.Энэ хуулийн 49.1-49.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн өгч байгаа тал нь ийнхүү шилжүүлэх тухай өргөдлийг батлагдсан маягтын дагуу үйлдэж түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:
Тиймээс гагцхүү хэрэгжүүлэх л хэрэгтэй.
56 дугаар зүйлд нь тусгай зөвшөөрөл цуцлагдахнөхцөлд төрийн албан хаагчаас буруугаас юм уу, лиценз эзэмшигчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй тохиолдолд төр нөхөн төлбөр олгож байж цуцална гэсэн заалт байдаг ч ерөөсөө хэрэгждэггүй. Тиймээс төрийн оролцоог багасгах хэрэгтэй.