Ц.Нямдорж гишүүн уучлалт гуйх л үлдлээ
Ц.Нямдорж, Х.Баттулга
2014.02.19

Ц.Нямдорж гишүүн уучлалт гуйх л үлдлээ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан гомдлыг Нийслэлийн давж заалдах шатны шүүх авч хэлэлцжээ.

Түүнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа төмөр замын асуудлаар нууц гэрээ байгуулсан хэмээн УИХ-ын гишүүн, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц Нямдорж мэдэгдэж байсан. Улмаар үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй, өөрийг нь гүтгэсэн хэмээн үзсэн Х.Баттулга сайд Ц.Нямдорж гишүүнийг шүүхэд өгсөн билээ. Тэдний хоорондох маргааныг шат шатны шүүх хэдэнтээ хэлэлцээд буй. Ингэхдээ “Ц.Нямдорж уучлалт гуйх ёстой” гэсэн шийдвэр гарч байсан билээ. Тэгвэл Ц.Нямдорж гишүүн шүүхийн шийдвэрийг давж заалдаад заргаа авч чадаагүй байна. Түүнд одоо уучлалт гуйх л үлдэв бололтой.