Монгол улсын шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2014.02.24

Шадар сайд Д.Тэрбишдагва Баянхонгор аймагт ажиллаа

Монгол улсын  шадар сайд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хөдөө орон нутагт хийх ажлын айлчлал Баянхонгор аймагт үргэлжиллээ.

Тэрээр аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, ЗДТГ-ын дарга О.Тойвгоо нар болон төрийн байгууллагын газар, хэлтэс, агентлагуудын удирдлагуудтай уулзаж Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа болон бодлогын хэрэгжилтийн талаар танилцуулж тэдний санал бодлыг сонссон байна.

Энэ үеэр Баянхонгор аймагт 2013 онд хийгдсэн бүтээн байгуулалт, онцлох ажлуудын талаарх мэдээллийг танилцуулжээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва тус аймагт Япон улсын Ойто мужтай хамтын ажиллагааны хүрээнд “Нэг суурин, нэг шилдэг бүтээгдэхүүн” үйл ажиллагааг үргэлжлэн хэрэгжүүлж байгаа талаар тодруулсан бөгөөд тэрээр олон зуун тэр бум төгрөгийн хэмнэлт гаргах боломж зөвхөн сахилга, хариуцлага, дэг журамгүй байдлаас болж алдагдаж байна хэмээгээд миний хувьд “Ард түмэн та хаан” гэсэн үзэл баримтлалыг өөрийн харьяа агентлагуудад авч хэрэгжүүлж байна гэлээ.

Хариуцлагагүй хүний асаасан нэг шүдэнзнээс болж улсад асар их хэмжээний хохирол учирч буй бодит жишээнүүд цөөнгүй байгааг дурьдаж “Дэгтэй Монгол Дэлхийд Манлайлна” сэдвээр илтгэл тавьж, ирэгдээр хэлэлцүүлсэн нь төрийн дэмжлэгийг авч ажиллаж байна. Иймээс 2014 оныг Сахилга хариуцлагын жил болгон зарласан тул төрийн ажил хийж байгаа бид өөрсдөө манлайлагч байх ёстой гэдгийг уулзалтын үеэр онцолсон байна.