Д.Ганхуяг: Оюутолгойг санхүүжүүлэх, удирдах эрх хөрөнгө оруулагчид бий
- Уул уурхайн яамныхан энэ сард салбартаа хийсэн ажил, гарсан өөрчлөлтийн талаар мэдээллээ. Энэ үеэр Уул уурхайн сайд Д.Ганхуягаас цөөн асуултад хариулт авсан юм.
-Хөрөнгө оруулалтын урсгал Монгол руу чиглэж байгаа гэх. Тэгвэл эдийн засаг хэдийд, хэрхэн сайжрах вэ?
-Хөрөнгө оруулалтын байдал энэ оны хоёрдугаар улирлаас сайжрах болов уу гэж харж байгаа. Өнгөрсөн онд эдийн засагт чухал хэд хэдэн хуулийн төслийг баталсан. Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчиллээ. Алтны роялти татварыг буурууллаа. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойллоо.
Өнгөрсөн онтой харьцуулахад Монгол банкинд тушаах алтны хэмжээ хоёр дахин өсөх бололцоо харагдаж байна. Хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгахын төлөө бид ажиллаж байна. Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтвортой, татварын таатай орчныг бүрдүүлж чадвал хөрөнгө оруулалт нэмэгдэх нь гарцаагүй.
Энэ сард Канад улсын Торонто хотод болсон “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт үзэсгэлэн”-гийн үеэр Канадын талаас хоёр улсын хооронд хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ чуулганаар хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгааг онцолсон. Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй “Монголын уул уурхайн салбар хөгжлийн зам дээрээ явна.
Тиймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүйгээр хамтран ажиллах ёстой” гэж хэлсэн бол “Сентерра гоулд”-ын удирдлага манай улсын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байгааг онцолж Гацууртын ордод 270-320 яса ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн байгаагаа хэлсэн. Энэ мэтчилэн уул уурхайн салбар дагасан хөрөнгө Оруулалт наашаа чиглэж байгаа.
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлэлцээ юу болж байна. “Рио Тинто”-гоос Монголын Засгийн газрыг шийдвэрээ яаралтай гаргахгүй бол далд уурхайн ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийг олон улсын банкуудаас авах ажил хойшлогдоно гэсэн тайлбарыг гадны мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн байсан?
Далд уурхайн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхээр хоёр тал бараг өдөр бүр хэлэлцэж байна. Төслийг удирдах, санхүүжүүлэх эрх хөрөнгө оруулагчид бий шүү дээ. Гэрээндээ ингээд заачихсан. Санхүүжилтийг хэзээ хэрхэн шийдэх, ажлыг хэзээ эхлүүлэх эрх нь нөгөө талдаа байна гэсэн үг.
-Өнгөрсөн онд нүүрсний салбар нэлээд уналттай байлаа. Энэ салбарыг босгоход юунаас эхлэх ёстой вэ?
-Энэ жил, хэд хэдэн стратегийн ордыг ашиглалтад оруулна. Таван толгой төслийг урагшлуулна. Нүүрсний тээврийн зардал асар их байна. Тиймээс боомтын төмөр зам барихаар хятадуудтай ярьсан. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд, яригдсан энэ асуудлыг ажил хэрэг болгоно. Хятадын Шинхуа зэрэг гурван компанитай хамтарсан Хятад-Монголын хөрөнгө оруулалттай компани байгуулж, боомтын төмөр зам барих ажлыг энэ онд эхлүүлнэ.
-Оюутолгой зогсож, хөрөнгө оруулалт огцом буурснаас болж эдийн засаг хүнд байгаа гэх боллоо. Үүнд таныг болон холбогдох сайд нар хариуцлага хүлээж, огцрох ёстой гэж шүүмжилж байна. Энэ талаар юу хэлэх вэ?
-Намайг огцруулах талаар одоо л сонсч байна. Монголын эдийн засгийн форум өнгөрсөн хоёр өдөр Төрийн ордонд сүр дуулиантай эхлээд өндөрлөлөө. 2010 оноос хойш тасралтгүй он дамжин тав дахь удаагаа зохиогдож буй энэ чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс эдийн засагч, шинжээч, банкирууд гээд нэр хүндтэй зочид цугладаг. Их гүрнүүдийн өнгийг тодорхойлсоор ирсэн энэ уулзалт Монголд зохиогдож эхэлсэн огноо нь Оюутолгойн гэрээг байгуулсан цаг хугацаатай давхацдаг юм билээ.
“Муу дээр муухай” гэгчээр эдийн засгийн Хямрал айл өрхийн гал тогоог хоослоод, том, жижгийг ялгалгүй аль ч компаниудын дансыг улайлгаад эхэлчихэж.
Үрэлгэн төсвийг хямгатай зарах, эдийн засгийн өсөлтийг иргэн бүртээ хүртээх, ганц уул уурхайгаас гадна хөгжлийг түргэтгэх олон морьтой болоход форумын бай чиглэж байв. Гэвч өнөөдөртэй золгоход өнгөрсөн чуулгануудын үр шим гэх зүйл алга. Жилийн жилд салбар хариуцсан сайд нар нь хувийн хэвшлийнхээ дуу хоолойг сонсч, асуултыг нь хариултгүй үлдээдэггүй байв. Гэтэл энэ жил Эдийн засгийн хөгжлийн сайд нь форумаа тойрч гүйгээд, түүнд хаягласан олон хүсэлт, санал асуултын тэмдэгтэй үлдэж байна. Улс орны төсөв нимгэрэхтэй зэрэгцээд компаниудын орлого ч хумигдаж эхэлсэн болохоор яах аргагүй Н. Батбаяр гэдэг хүнээс тодруулах зүйл тэдэнд олон байсан.
“Фортунагүй форум” нэр зүүсэн чуулганы үр дүнг салбарын сайдын хоосон суудал хэлээд өглөө. 2010 оны хоёрдугаар сарын 8-нд буюу форумын анхны чуулган хэрхэн эхэлснийг эргэн саная. Төр нь бизнестэйгээ уралдаж өрсөлдөөд байдаг хачин тогтолцоог халъя, гадаад зах зээл дээр Монголын нэрийг гаргах брэндтэй болъё, тогтвортой, ойлгомжтой төртэй байя гээд л... Тэгвэл өнгөрсөн хоёр өдөр хуучин сэдвүүдээсээ хальсангүй. Өнгөрснийг сануулж баахан шүүмжилсэн нэгэнд нь заалны алга ташилтаас өөр магтаал хүрсэнгүй.
Бизнесээ хөгжүүлье, мөнгөтэй, байртай дундаж давхаргатай болъё гэхээр хөдөлж өгдөггүй төр хуулиа засаж, дордуулах болохоороо уургын морь шиг болчихдог жишиг энэ удаад бас байраа тавьсангүй.
2010 онд дөнгөж 6.4 хувийн өсөлттэй байсан манай улсын эдийн засаг 2011 онд түүхэн дээд амжилт болох 17 хувьд хүрсэн нь Оюутолгойн мөнгө жин дарсных байв. Бүхэл бүгэн улсын эдийн засагт ганц уурхай 30 хувийг нь бүтээж байгааг дээр дооргүй сайшаагаад өнгөрсөн. 2012 онд бид 12, өнгөрсөн онд дөнгөж 13 хувийн өсөлттэй байлаа.
Өсөлтийн график гэнэт ингэж уруудсаны шалтгаан өнөөх олон хуулийн өөрчлөлт, лицензийн “царцалт'’, хөрөнгө оруулалтын гадагшаа чиглэсэн урсгал байв. “Муу дээр муухай” гэгчээр эдийн засгийн Хямрал айл өрхийн гал тогоог хоослоод, том, жижгийг ялгалгүй аль ч компаниудын дансыг улайлгаад эхэлчихэж.
Ганган хослолтой захирлуудын амнаас цомхотгол, дампуурал гэсэн үгс мэнд солилцоход л унаж байна. Ингэхээр өнгөрсөн таван жилд бид эх орондоо сүр ихтэй чуулган зохиож хуралдаад хуралдаад “Сахил аваад шал дордов” гэгч л болов. Бидний муугийнх уу, форумын үр дүнгүйнх үү, бүү мэд.
Форум зохиоход компаниуд 30-100 сая төгрөгийн хандив өгдөг юд билээ гэсэн олны яриа чуулганы завсарлагаанаар хөвөрч байлаа. Ийм их хандив цуглуулсан юм байж оролцогчдод Эрээний хятад цүнх тараасанд бухимдах хүн цөөнгүй л таарсан.
Өөрсдөө цүнхээ ч үйлдвэрлэж чадахгүй юм байж “Монголдоо үйлдвэрлэе” уриан дор чуулсан нь бас ойлгомжгүй юм. Ивээн тэтгэгч компаниудын хөрөнгөөр хоёр өдөр туйлж форум нэрээр болзсоны үр дүнг гаргахгүй бол мэдээж, харамсалтай. Үүн дээр нэмээд хувийн хэвшлийнхэн нь хичнээн үнэн бодит байдлыг илчиллээ гээд төр нь хуурай илтгэлээр хариуцлагаас бултаад байвал бүр ч харамсалтай.