Онцгой амжилт гаргасан оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоно
Онцгой амжилт гаргасан оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоно.
2014.04.07

Онцгой амжилт гаргасан оюутанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын тэтгэлэг олгоно

 Амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ болохуйц онцгой амжилт гаргасан шилдэг оюутанд Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам, нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлгийн загварыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг БШУ-ы сайд Л.Гантөмөрт үүрэг болгов. Энэхүү тэтгэлэгт дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид хамрагдах боломжтой. Гэхдээ Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг нь тус тусын онцлог шалгуур үзүүлэлттэй.

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болох 1.2 сая төгрөгийг 30, Ерөнхий сайдын нэрэмжит 1.0 сая төгрөгийн тэтгэлгийг 40 хүртлэх суралцагчид жилд хоёр удаа олгох юм байна. Тэтгэлэгт хамрагдагсдын бүрдүүлэх материал, шалгаруулах шат дамжлагыг цөөрүүлж, тухайн сургуулийн оюутны холбоо нь Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шилдэг оюутны материалыг хүргүүлэхээр журамд тусгажээ.