Зургаадугаар сар хүртэл хуучин журмын дагуу олгоно
Оюунууд тэтгэлгээ хуучин журмын дагуу авна.
2014.04.02

Зургаадугаар сар хүртэл хуучин журмын дагуу олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар дотоодын их, дээд сургуульд суралцагч оюутнуудад “Хүний хөгжил сан”-гаас оюутны тэтгэлэг хэлбэрээр сар бүр 70200 төгрөг олгож эхэлсэн.

Уг тэтгэлгийг ирэх есдүгээр сарын 1-нээс шинэчилсэн журмаар олгохоор болсон. Тэгвэл энэ жилийн тухайд, зургаадугаар сар хүртэл хуучин журмын дагуу олгохоор болжээ. Тодруулбал, дээд боловсролын санхүүжилтийн баталгааны тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу оюутнууд энэ улирлын тэтгэлгээ энэ дөрөвдүгээр сард авах юм байна. Харин сүүлийн гурван сарын тэтгэлгийг ирэх зургаадугаар сард олгох ажээ.