Оюутнуудын дансанд 210 мянган төгрөг шилжүүлнэ
Оюутнуудын дансанд 210 мянган төгрөг шилжүүлнэ
2014.04.07

Оюутнуудын дансанд 210 мянган төгрөг шилжүүлнэ

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу оюутнуудад олгогдож буй үндэсний болон урам­шууллын тэтгэлгийг сургуулиар нь дамжуулахгүй, суралцагчдад шууд олгож байгаа. 

Үндэсний тэтгэлгийг сургуулиар нь дамжуулж  байгаатай холбоотой асуудал дээд боловсролын талаар гаргасан санал гомдлын 38 хувийг эзэлсэн учраас  БШУ-ны сайд Л.Гантөмөр А/58 тоот тушаал гаргаж, үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансанд шилжүүлэх түр журмыг баталсан юм.

 Энэ журмаар их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж буй суралцагчид үйлчлүүлэх зөвхөн нэг арилжааны банкийг өөрийн хүсэлтээр сонгож, шаардлагатай материалаа бүрдүүлэн оюутны тэтгэлгийн картаа нээлгэсэн байгаа билээ.

4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтдээ 210 мянган төгрөгийг оюутнууд авна гэсэн үг.

 Гэвч оюутнууд сүүлийн гурван сарын тэтгэлгээ аваагүй, удаад  байгаа. Үндэсний тэтгэлэг болох 702000 төгрөгийг гурван сараар бодож энэ сард оюутнуудын картанд шилжүүлэхээр болсон байна. Тодруулж хэлбэл, 4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтдээ 210 мянган төгрөгийг оюутнууд авна гэсэн үг. Хэрвээ тухайн оюутан сайн суралцсан, амжилт гаргасан  бол сургуулиас нь тодорхойлолт хүргүүлж нэмэгдэл урамшуулал авах аж.

Харин ирэх намраас хичээлдээ суудаггүй, муу сурдаг оюутнуудад тэтгэлэг олгохгүй байх заалт хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр  хичээл зүтгэл гаргахгүй оюутнууд "цалингүй" болох юм.