Бүтээн байгуулалтын цагт Ц.Жадамбаа мэдээлэл өгнө
Бүтээн байгуулалтын цагт Ц.Жадамбаа мэдээлэл өгнө
2014.04.14

Бүтээн байгуулалтын цагт Ц.Жадамбаа мэдээлэл өгнө

"Бүтээн байгуулалтын цаг" уулзалт 15:00 цагаас Төрийн ордны А танхимд болно. Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа оролцож, энэ онд тус салбарт өрнөх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийнэ.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймгийн Сэргэлэн суманд болж буй Аймгийн Засаг дарга нарын сургалт, хэлэлцүүлэгт оролцох учраас Бүтээн байгуулалтын цагт оролцохгүй юм байна. Хэлэлцүүлэгт 21 аймгийн Засаг дарга нар оролцож байгаа бөгөөд Ерөнхий сайд хэлэлцүүлэгт оролцохоос гадна, Төв аймаг,  Сэргэлэн сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм байна.