Гэрэл зурагчдын дуртай "мэргэжлийн баяр"
Гэрэл зурагчдын дуртай "мэргэжлийн баяр"
2014.04.28

Гэрэл зурагчдын дуртай "мэргэжлийн баяр"

Монголын гэрэл зурагчдын үйлс бүтээлийн түүх үргэлжилсээр. Энэхүү түүхийг бичигчдийн нэг, өдгөө бидний дунд байхгүй ч, зураг бүтээл, хичээл зүтгэл нь хэзээд хажууд байж байдаг гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит “Шинэ бүтээл-Хүмүүс 3” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн нээгдээд байна.

ХААН банкин дахь Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд үүдээ нээсэн уг үзэсгэлэнд энэ цаг үед бүтээн туурвиж, гэрэл зургийн урлагт ур чадвараа сорьж буй залуусын бүтээл тавигдаад буй юм. Өдөр тутмын сонинууд, цахим мэдээллийнхэн, агентлагуудын “архаг” зурагчдын зэрэгцээ хэвлэл мэдээллийн чиглэлээр суралцаж буй оюутнууд гээд 31 хүний 300 орчим гэрэл зургаас шалгарсан 15-ынх нь 19 бүтээлийг дэлгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа юм. Тэдэн дунд манай сонины Б.Ганбаярын “Их сүсгийн тоосонд” бүтээл багтсанд хамт олон нь баяр хүргэж байна.

Үзэсгэлэнгийн нээлтээр баримтат гэрэл зургийн “Ц.Батзориг” сангийн төлөөлөгч  үг хэлэхдээ “Өнөөдөр залуусыг хооронд нь уралдуулж, өрсөлдүүлж Гранпри шагнал олгох нь чухал биш. Харин бүтээн туурвиж буй хүмүүс ур чадвараар хаахна  яваагаа мэдэх, шинэ юм олж авах, харилцан мэдээлэл, туршлага солилцоход үзэсгэлэн ач холбогдолтой” гэж хэлж байсан. Тэр ч үнэн байх.

Найзын маань эхлүүлсэн ажлыг өнөөдөр таслахгүй авч яваа, энэхүү санг санаачлан байгуулсан, уралдаан, үзэсгэлэн зохион байгуулдаг ах дүү, найз нөхөд, ээжид нь баярлаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан үг хэлэхдээ “Ц.Батзориг агсан бид хоёр Орост нэг сургуульд сурсан оюутнууд. Нэг өрөөнд хамт таван жил амьдарсан. Миний найз Монголын сэтгүүл зүйд баримтат гэрэл зураг гэдэг төрлийг хөгжүүлэхийн төлөө уйгагүй хичээн зүтгэж байсан юм. Эхлүүлсэн ажил, үйлс нь үр дүнгээ өгч дараа дараагийнхаа үеийн залууст үлгэр болж байгааг харахад сайхан байна.

Ц.Батзориг агсан бол зөвхөн гэрэл зурагчин байгаагүй, тэр соёл урлаг судлаач байсан юм. Маш их юм уншдаг, өөрийгөө боловсруулдаг хүн байлаа. Найзын маань эхлүүлсэн ажлыг өнөөдөр таслахгүй авч яваа, энэхүү санг санаачлан байгуулсан, уралдаан, үзэсгэлэн зохион байгуулдаг ах дүү, найз нөхөд, ээжид нь баярлаж байна. Улам их амжилт хүсье” гэж хэлсэн. Энэ өдөр хуран цугласан гэрэл зурагчид ч түүний нэрэмжит үзэсгэлэнг өөрсдийнх нь амьдралд тохиолддог нэгэн баяр гэж хүлээж авдаг, идэвхитэй оролцдог нь харагдаж байлаа.

“Шинэ бүтээл-Хүмүүс 3” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.н