УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2014.04.29
Ж.Энхбаяр: Их хурал нь их хурал шиг Засгийн газартаа хяналтаа тавьж чадахаа байчихсан
Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч байнгын хорооны гишүүд ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: “Их хурал нь их хурал шиг биш Засгийн газарт хяналт тавьж чадахаа байчихсан. Бүгд худалдагдчихсан. Нэг нэг тендертэй, албан тушаалд барьцаалагдчихсан. Одоо дур зоргоороо хурлаа ч хуралдуулахаа байсан. дураа хүрэхээр биднийг оруулахгүйгээр шийдвэр гаргадаг. Нийгмийн яаралтай асуудал тулгараад ирэхээр хурлаа хийхгүй хаяад явчихдаг болжээ.”