2014.05.15

Х.Баттулгыг засгийн газрын гишүүнээс чөлөөлөхийг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай асуудал хэлэлцлээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өөрөө гаргасан билээ. Түүний хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн 78,3 хувь нь дэмжив.

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнС.Дэмбэрэл нартанилцуулсан.