Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд явган аялал зохион байгууллаа
Явган аялалынхан
2014.05.29

Байгаль орчны иргэний нийгмийн байгууллагууд явган аялал зохион байгууллаа

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2014.02.09-ны өдөр байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болсон Гринпис Монгол ТББ, World garden in Mongolia ТББ, Монгол хайкинг клуб, Босоо хөх Монгол ТББ, Шинэ үеийн боксын холбоо зэрэг байгууллагын 40 гаруй хүн Баянзүрх хайрхан өөд өгсөх явган аялал зохион байгуулсан бөгөөд иргэний нийгмийн байгууллагууд хамтран хүний буруутай үйл ажиллагааны улмаас устаж хожуул болсон Баянзүрх хайрханы ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Уг ажлыг энэ жилдээ багтаан гүйцэтгэх ба цаашид устаж үгүй болсон ойг нөхөн сэргээх ажлыг бид уламжлал болгон зохион байгуулна.