Mon1007 төслийн үндэсний сургалтыг зохион байгуулж байна
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Техникийн хамтын ажиллагааны MON1007 төслийн хүрээнд "Гамма спектрометрийн чанарын хяналт, хэмжилтийн эргэлзээ сэдэвт" үндэсний сургалт энэ сарын 28-29-нд Геологийн төв лаборатори (ГТЛ)-д зохион байгуулагдаж байна.
Уг сургалтанд ОУАЭА-ийн шинжээч нар хичээл заах юм байна. Өнөөдөр эхэлж буй сургалтанд Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож үг хэлсэн бөгөөд нийт оролцогчиддоо амжилт хүссэн юм. Мөн сургалтанд МУИС-ийн Цөмийн судалгааны төв, Мал эмнэлэгийн хүрээлэн, Геологийн төв лаборатори, Цөмийн энергийн газар зэрэг байгууллагын 21 мэргэжилтэн хамрагдах юм.
Энэ удаагийн сургалтаар: "Цацраг идэвхт эрдсийн түүхийн эдийн хайгуул, олборлолтын үеийн лабораторийн шинжилгээг сайжруулах нь" "Гамма -Цацраг спектрометрийн тодорхой бус хэмжилтийн тооцоо" болон Чанарын хяналтын сургалт зэргийг үзэх юм байна.
Онцлоход 2012-2013 оны төслийн жилд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн хэрэгжилт нь 92 хувьтай, үр дүн сайн байгаад ОУАЭА-гийнхан сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан юм.