"Туушин" компаний гаалийн хашаанд буулгасан цэвэрлэх байгууламжийн танкууд
2014.05.28

Цэвэрлэх байгууламжийн танкийг цөмийн хаягдалтай андуурав

Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цөмийн хаягдал буулаа гэх мэдээлэл тархсан билээ.

Бид энэ асуудлын мөрөөр Туушин компанийн гаалийн хашаанд байгаа цөмийн хаягдал гэх контейнерийн талаар тодруулахад ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж барихад ашигладаг, цуглуулах танк буулгасан байлаа. Уг бохир ус цуглуулах танкийг зэврэлт үүсгэхээс сэргийлж, дотор талаас нь пластмасс хавтангаар бүрэн бүрсэн байдаг ба хол газар тээвэрлэх зориулалтаар хийгдсэн, анх удаа Монгол Улсаас гадагшаа технологи экспортоор гаргахаар бэлдсэн энэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн тэрээр хэлэхдээ тухайн контейнерийг хөдөө орон нутагт олон газар суурилуулсан бөгөөд шаардлагатай гэж үзвэл очиж үзэж болно гэж хэллээ. Иймээс цөмийн хаягдал оруулж ирлээ гэсэн нь ташаа мэдээлэл гэдгийг онцолмоор байна. Бүслүүртэй контейнер болгоныг цөмийн хаягдал гэж хараад, ор үндэсгүй мэдээлэл цацдаг байдлаа болих хэрэгтэй байна.

Цөмийн энергийн газрын хэвлэлийн алба