“ХҮРЭЛ ТОГООТ 2014” техник технологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал
Хамтран зохион байгуулагч: ШУТС, ШУА, Чагдаржав сан
2014.09.30

“ХҮРЭЛ ТОГООТ 2014” техник технологийн салбарын эрдэм шинжилгээний бага хурал

Зохион байгуулагчид:

 Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монголын Залуу Эрдэмтдийн холбоо, Технологи, инновацийн залуу судлаачдын нийгэмлэг

Хамтран зохион байгуулагч: ШУТС, ШУА, Чагдаржав сан 

БСШУЯ, ШУА, ШУТС, ШУТИС, МЗЭХ(ТИЗСН) хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион явуулдаг.

Тус эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг.

Хүрэл тогоотын хурлаас шалгарсан шилдэг бүтээлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БШУ–ны сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА–ийн залуу судлаачийн тэтгэлэг зэрэг нэр хүндтэй шагналуудыг жил бүр хүртэж байсныг уламжилахад таатай байна.

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан шилдэг бүтээлийг Технологи, Инновацийн Залуу Судлаачдын Нийгэмлэгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, БШУ–ны сайдын нэрэмжит залуу судлаачийн грант, ШУА –ийн залуу судлаачийн тэтгэлэгт шагналд тус тус нэр дэвшүүлнэ.

ХУРЛЫН ЗОРИЛГО:

Техник, технологийн салбарын өндөр технологи, инновацийн бүтээлч тогтолцоог бий болгох, улмаар олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргах зорилгоор төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан эрдэмтэд, багш судлаачид, инженер, менежерүүдийн онолын болон хавсрага судалгааны бүтээлүүдийг нэгтгэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, эдийн засгийн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцэх, дүгнэлт, санал зөвлөмжийг гаргахад оршино. 

“ХҮРЭЛТОГООТ-2014” хурлын үндсэн чиглэлүүд:

  • Технологи, суурь судалгааны салбарын хуралдаан
  • Инноваци, хэрэглээний шинжлэх ухааны салбарынхуралдаан

Шагналын сан:

  • Тэргүүн байр 2 судлаач, тус бүр БШУ-ны сайдын нэрэмжит Грант 4 сая төгрөг
  • Дэд байр 2 судлаач, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал
  • Тусгай байр 1 судлаач, өргөмжлөл, Чагдаржав сангийн нэрэмжит шагнал

Хурал хийх хугацаа, байр: 

Энэ удаагийн техник, технологийн салбарын залуу судлаачдын ээлжит хурлыг 2014 оны 10-р сарын 25-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 604 тоотод зохион байгуулна.

Хурлын хураамж: 

Нэг бүтээл 30000 (гучин мянган) төгрөгийн хураамжийг ТИЗСН-ийн Хас банк дахь 500001099 тоот дансанд тушаана.

Хамрах хүрээ: 

Их, дээд сургууль, судалгааны байгууллага, хүрээлэнд ажиллаж, суралцаж буй 35 хүртэл насны залуу эрдэмтэн, судлаачид

Хуралд ирүүлэх бүтээл нь:

1. Байгууллага эсвэл эрдмийн зөвлөлийн тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, товч намтар, бүртгэлийн анкет 

2. Илтгэл /.docx, .pdfфайл болон хэвлэмэл хэлбэрээр/  Бүтээлд тавигдах шаардлага:

  • Илтгэл нь:

-судалгааны зорилго,

-шинжлэх ухаан, инновацийн шинэлэг тал,

-гарсан үр дүн,

-дүгнэлт,

-зөвлөмж,

-ашигласан хэвлэл зэргийг багтаасан байна.

  • Шинжлэх ухаан технологи, инновацийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан байна.
  • Улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн байна.
  • Бүрэн хэмжээний өгүүлэл: 4 нүүр (A4), Постер илтгэл: 2-4 нүүр (A4)
  • Бүтээлийг Монгол, Англи, Орос хэл дээр ирүүлж болно.

 3. Эрдэм шинжилгээний бага хуралд ирүүлсэн илтгэлүүдийг суурь ба хэрэглээний гэсэн 2 чиглэлээр шалгаруулна. Иймээс илтгэл ирүүлж байгаа судлаачид өөрийн илтгэлийг аль хэсэгт хэлэлцүүлэх саналаа өгнө. 

4. Хуралд ирүүлсэн бүтээлүүдээр эмхэтгэл гаргаж, чиглэл тус бүрээс 7-8 илтгэлийг шалгаруулж тус бага хурлаар хэлэлцүүлнэ.

Илтгэл хүлээн авах хугацаа, хаяг:

Бүртгэл, бүтээлийн хураангуйг англи, монгол хэлээр хүлээн авах:2014 оны 9-р сарын 29 

Бүрэн хэмжээний бүтээлийг хүлээн авах: 2014 оны 10-р сарын 10 

Хэвлэхэд бэлэн тэнцсэн бүтээл:2014 оны 10-р сарын 13

Бүтээл ирүүлэх хаяг:Цахим

шуудан: khureltogoot.tech.inno@gmail.comУтас: +(976) 99228060, +(976) 99038284, +(976) 99165511,+(976) 70108188

 Илтгэл/өгүүлэл бичих заавар ТАТАХ 

Бүртгэлийн анкет ТАТАХ