2014.10.10

Н.Тэгшбаяр: Уран олборлосноор улс оронд ашигтай

Уран олборлосноор байгаль орчин, хүн малд сөрөг нөлөөгүй гэдгийг Цөмийн энергийн газраас тайлбарлаж байна. Тиймээс цаашид энэ салбарыг хөгжүүлэхийн тулд Европын орны туршлагаас судалж тэдний туршлагыг Монголд нутагшуулах ажлыг Цөмийн энергийн газраас зохион байгуулж байна.

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр “Цөмийн технологийн болон эрүүл мэндийн боловсролгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй хүмүүс зориудаар хүн малд хортойгоор нөлөөлж байна гэдэг худал мэдээллийг цацсан нь буруу.

Мэргэжлийн байгууллага, эмнэлгээс очиж ажилласан. Хүний эрүүл мэндэд уранаас болсон зүйл байхгүй байна гэдгийг тогтоосон. Уран олборлосноор улс оронд ашигтай болохоос хүн амьтанд сөрөг нөлөөгүй” гэлээ.

Цөмийн энергийн тухай хууль эрх зүйн орчин сайжирч байгаагийн дээр  Европын холбооны орнуудын туршлагыг судалж Монголд нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа учраас цаашид гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд нөхөн сэргээлтийг Европын орнуудад хийсэн туршлагыг үндэслэн хийнэ гэдгээ хэлж байлаа.