2014.11.12

Д.Баттогтох: Санхүүгийн түрээс үйлчилгээг илүү сайжруулна

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2009 оноос хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлсэн.

Мөн үүнд шаардлагатай 1000 гаруй тоног төхөөрөмжийг гаалийн татвараас бүрэн чөлөөлсөн юм. Одоо харин үйл ажиллагааны орлогоос татвар авах эсэхийг УИХ шийдвэрлэх ёстой юм.

ЖДҮХГазрын дарга Д.Баттогтох  “Зээлийн батлан даалтын сан гэсэн байгууллагыг ажиллуулж байна. Мөн санхүүгийн түрээс гэдэг үйлчилгээг өнгөрсөн хоёр жилд явуулж үр дүнг нь үзсэн.

Эх үүсвэр нь  нэмэгдэх юм бол энэ үйлчилгээг нэмэгдүүлнэ. Ингэснээр үл хөдлөх юм уу барьцаа хөрөнгө шаардахгүйгээр тоног төхөөрөмжөө барьцаалаад зээл авах боломж бүрдэнэ гэсэн үг юм” гэлээ.

Засгийн газар нэгээс есөн ажиллагсадтай жилийн орлого нь 1,5 тэрбумаас давдаггүй ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр судалж эхэлжээ.

               Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү