Гурван талт хэлэлцээрийн үр дүнг хүлээх үлдлээ
Шинэ Ерөнхий сайд шийдлийн Засгийн газар байгуулснаас хойш хасна, танана, цөөлнө, цомхтгоно гэсэн үг хүн бүрт хамаатай шахам болсон. Цомхтголд өртөх вий гэсэн айдсын зэрэгцээ цалин, тэтгэвэр нэмэх болов уу, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж өгөх үү гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байгаа билээ.
Эдгээр асуудлыг нэг мөр болгох Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэлэлцээр өчигдөр эхэлж, ажлын хэсэг байгууллаа. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ)-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Талуудын байр суурь эрс ялгаатай байсан ч эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцон шийдвэр гаргахад тэд санал нэгдсэн. Ингээд гурван талын байр суурийг хүргэе.
12 МЯНГА БИШ 1600 ОРЧИМ АЛБАН ХААГЧИЙГ ЦОМХОТГОНО
Засгийн газраас бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүйгээр ажлын байрыг хадгалах, хүн амын орлогыг хамгаалахад санхүү, эдийн засгийн бусад арга хэрэгсэл ашиглах боломжийг хамтран судлах зарчим баримтлан, дөрвөн багц, 23 асуудал тусгажээ.
Үүнд Хүн амын бодит орлогын албан татварын тухай хууль шинээр боловсруулах буюу шинэчлэн найруулж, нэмэлт өөрчл өлт оруулах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн батлан даалтын сан байгуулах, адил үнэлэмж бүхий ажилд ижил цалин олгох, гурван талт хороо, зөвлөлүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах чиглэлээр 2015-2016 онд тодорхой ахиц гаргах шаардлагатай гэж үзсэнийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцуулав.
Тэрбээр 2015 оны төсөв нэг их наядаар буурсан учраас зарлагыг мөн энэ хэмжээгээр багасгах нь зөв гэж Засгийн газар үзэж буйг уламжиллаа. Мөн төрийн 12 мянган албан хаагчийг биш 1600 орчмыг нь цомхтгохоор болсныг дуулгав. Эдгээрээс 700 орчим нь яам агентлагийн захиргааны ажилтан аж.
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ ЦОМХОТГОЛ ХИЙХГҮЙ БАЙХЫГ САНУУЛАВ
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар уг хэлэлцээрийг улсын төсөв батлахаас өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас өмнө явуулах байсныг онцолсон. Тус холбооноос холбогдох газруудад хэлэлцээ хийх саналаа зургаан удаа хүргүүлсэн ч авч хэлэлцэхгүй байсаар өдий хүрчээ.
Хэлэлцээрт тэд дөрвөн багц, 33 асуудал оруулахаар санал болгосон юм. Өмнөх хэлэлцээрийн заалтыг эрх зүйн хүрээнд биелүүлэхийг тэрбээр шаардав. Энэ нь Тэтгэвэр, цалинг индексжүүлэх тухай болон Үнэ бүрдэлтийн тухай хууль аж. Эдгээрийг УИХ ойрын хугацаанд баталбал цалин, тэтгэврийн асуудал цэгцрэх гэнэ. Мөн төрийн албанд ажиллаж буй 180 мянга гаруй хүний 64.8 хувь нь үйлчилгээний салбарынх.
Тиймээс багш, эмч зэрэг үйлчилгээний салбарын ажилтнуудыг цомхтгохын эсрэг байгаагаа илэрхийлэв. Тэрбээр Засгийн газрын тэргүүнийг нүүр тулж зөвшилцөхийг уриалсан юм. Төсвийн тухай хуульд 2015 онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлнэ, үүнд 500 тэрбум төгрөг суулгалаа гэж Сангийн сайдаас эхлээд төр засгийн эрхмүүд нь ард түмэнд ойлгуулсан. Гэтэл энэ тухай одоо яагаад ярихгүй байгааг Засгийн газраас тодруулахыг хүссэн юм. Түүнчлэн гурван талын хэлэлцээрээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хувиар нэмэхийг тодорхой болгоно гэсэн хүлээлт иргэдийн дунд үүссэнийг МҮЭХны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэв.
ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАЛТАЙ БАЙХАД ОЛОН АСУУДАЛ ХӨНДӨХ ХЭРЭГГҮЙ
Харин МАОЭНХ хэлэлцээрт дөрв өн багц 14 асуудал дэвшүүллээ. Тус холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар “2015-2016 онд хэрэгжүүлэх гурван талт хэлэлцээр нь эдийн засгийн хүндрэлтэй үед болж байна. Тиймээс бид олон асуудал тусгааг үй. Эрх зүйн орчин сайжруулах талаар цөөн хууль ярилцъя.
Хөдөлмөр эрхлэх, ажлын байр хадгалах, үйлдвэрлэлийг дэмжих зургаа, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх дөрөв, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх талаар гурван асуудал хэлэлцье гэсэн санал гаргалаа. Эдгээр саналаа Засгийн газар, МҮЭХ-нд хүрг үүлсэн. Тиймээс олон зүйл нуршилг үй цөөн асуудал хэлэлцэж, ард иргэдийн хүлээж буй үр дүнд хүрэхийг хүсэж байна” гэв.