Монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж байна
Чулуун гэр, бургасан шилбүүрээр тоглодог байсан монгол хүүхдүүд машин, робот, онгоц бүтээж эхэлсэн нь 1975 оноос эхтэй. Учир нь тухайн үед ЗХУ / хуучин нэрээр/-ын хөрөнгөөр байгуулсан Залуу техникчдийн ордон анх ашиглалтад орж байжээ.
Харин 1990- ээд оны зах зээлийн шуурганд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хороо татан буугдсанаар манайд инженер техникийн ажилтан, чадвартай Боловсон хүчин бэлтгэдэг, Залуу техникчдийн ордон бараг үндсэндээ байхгүй болчихоод байв. Тиймээс энэ асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж дахин сэргээгээд байгаа юм.
Бүр тодруулбал, БШУ-ы сайдын 2014 оны наймдугаар сарын 29- ний өдрийн А 350 тоот тушаалаар Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль болон зохион байгуулагдаж, өнгөрсөн сард албан ёсоор нээлтээ хийгээд байгаа юм
Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, загвар зохион бүтээх, шинийг хийх, байгаа тус төв одоогоор 400 гаруй сурагчтай, 40 орчим багштай ажиллаж байна. Гол төлөн ахлах ангийн хүүхдүүд суралцдаг аж.
Өмнө нь Ерөнхий боловсролын долдугаар анги төгссөн хүүхдүүдээс математик, монгол хэл, англи хэлний шалгалт авч элсүүлдэг байжээ. Харин ахлах сургууль гэсэн статустай болсон учраас ирэх жилээс аравдугаар анги төгссөн хүүхдүүдээс шалгаль авч элсүүлнэ гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Хэд хэдэн дугуйлангийн анги танхимаар орж, хүүхдүүдийн хичээлтэй танилцлаа. Аль ч ангид орсон тэнд жинхэнэ ажил ид өрнөх ажээ.
Гарын уртай охид гоё, ганган хувцас урлаж байна. Бүтээлч сэтгэлгээ сайтай хөвгүүд зурах, будах, цавуудаж наах ажилд анхаарлаа хандуулаад, биднийг анзаарах завгүй шахам ажиллах юм. 1970-аад оны үед энэ ордон шинжлэх ухаан, техник спортын гэсэн хоёр танхимтай , ЗХУ-д ч байхгүй техник тоног төхөөрөмжтэи, техникийн сэтгүүл, сурах бичиг бүхий номын сан, будаг. гагнуур, хэвлэлийн жижиг цехээс гадна металл боловсруулдаг том цехтэй байжээ.
Эхэндээ элсэхийг хүссэн хүүхэд бүрийг авдаг байсан бол яваандаа өргөжиж, тодорхой шалгуураар хүүхдүүдийг элсүүлэх болсон байна. Мөн автомашин, усан, нисэх онгоцны пуужин загвар, фото зураг, одон орон судалл зэрэг 30 орчим дугулайнд 2000 гаруй хүүхэд хичээлээс гадуур суралцдаг байв.
Харин одоо тухайн үетэй харьцуулахад үйл ажиллагаа нь бага зэрэг хумигдсан ч тус сургууль дотроо олон курс дугу йлан хичээллүүлдэгээрээ бусад сургуулиас ялгардаг хэвээрээ байна. Тухайлбал, үсчин гоо сайхан, хувцас дизайнерийн дугуйланд охид ихэвчлэн суралцдаг юм байна. Энэ хичээлийн жилээс нээгдэж байгаа усан онгоц, нисэх загвар, робот загварын дугуйланд хөвгүүд илүү суралцдаг гэдгийг багш нар хэлж байсан.
Мөн тус сургуулийн дугуйлангуудад бусад сургуулиудаас ч бас ирж суралцах боломжтой. Зохих хэмжээний төлбөрөө төлөөд долоо хоногт хоёр удаа хоёр цагаар хичээллэх боломжтой гэж байсан. Хүүхдүүд ч бас олон сонирхолтой зүйлсийн өөрсдийнхөө хүсэл сонирхлоор, хүссэн загвараар хийж бүтээж байгаагаа хэлж байв.
Залуу техникчдийн ордонд өмнө нь сурч байсан хүүхдүүд Монголын анхны машин “Мазаалай” /модоор хийсэн/, салхиар ажилладаг салхин, тэрэг, “Пионер” компьютер, “Хэрэм” мотоцикль, алсын удирдлагаар ажилладаг. “Сансар” робот , цахилгаан хөгжим, нүүр гарын саван, үнэртэй ус зэргийг бүтээж, уран сайхны кино хийж “Залуу зохион бүтээг” гэсэн гарын авлага бүхий сэтгүүл гаргаж байсан гэдэг. Харин тэнд суралцаж байгаа хүүхдүүд илүү ихийг хийж бүтээхийн төлөө хичээн суралцаж байна.