Я.Содбаатар: Эдийн засаг хүндэрлээ гээд шинжлэх ухааны байгууллагуудыг бусниулж болохгүй
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.01.05

Я.Содбаатар: Эдийн засаг хүндэрлээ гээд шинжлэх ухааны байгууллагуудыг бусниулж болохгүй

Он солигдохын өмнөх өдөр эрдэмтэд Шинжлэх ухааны академийн харъяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн сургуулиудтай нэгтгэх бодлогыг эсэргүүцэж талбай дээр жагссан. Тэдний энэ байр суурийг УИХ дотор дэмжиж байгаа гишүүд ч бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар санал гаргаж арав гаруй гишүүний гарын үсгийг цуглуулж оны өмнө Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн юм. Энэхүү шаардлагынх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Та Ерөнхий сайдын шинжлэх ухааны байгууллагуудыг их сургуулиудтай нэгтгэх бодлогыг эсэргүүцэж шаардлага хүргүүлсэн. Ямар үндэслэлээр эсэргүүцэж шаардлага хүргүүлж байгаа юм бэ?

УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлсэн. Засгийн газраас шинжлэх ухааны  байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх гэж байгаатай холбоотойгоор дээрх шаардлагыг хүргүүлж байгаа юм. Бид шинжлэх ухааны байгууллага цаашдаа уламжлал болоод олон улсын чиг хандлагыг баримтлан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа.

УИХ дээр Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичиг хэлэлцэгдэж байгаа. Ё.Отгонбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Намрын чуулганд багтаад энэ баримт бичиг батлагдах байх гэсэн бодолтой байна.

Тиймээс Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдсаны дараа шинжлэх ухааны байгууллагуудын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцээч гэсэн шаардлага хүргүүллээ.

Түүнээс наана төсөв хэмнэх нэрээр, эсвэл янз бүрийн буруу, зөрүү мэдээлэл дээр үндэслэж олон жилийн түүхтэй Монголын шинжлэх ухааны байгууллагыг үймүүлж болохгүй гэж үзэж байгаа Монголын шинжлэх ухааны байгууллага бол Чингис хааны Цэцдийн зөвлөл, 1921 оны Судар бичгийн хүрээлэнгээс эхлээд олон жилийн түүхтэй.

Шинжлэх ухааны академийн харъяа  хүрээлэнгүүдэд Монголын шинжлэх ухааны олон өв хадгалагдаж байдаг. Тухайлбал, Түүхийн хүрээлэнд Богд хааны үе болон түүнээс өмнөх үед Монгол Улсад судалгаа хийсэн маш олон судалгааны багийн дүгнэлт байдаг Хоёрдугаарт, Түүхийн хүрээлэн ОХУ-ын шинжлэх ухааны           байгууллага, архивуудад онцгой эрхтэйгээр ордог байгууллагын нэг.

-Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нь төсөвт мөнгө төвлөрүүлдэггүй учраас их сургуулиудтай нэгтгэх нь зөв гэж үзсэн юм билээ. Ер нь цаашдаа шинжлэх ухааны байгууллагууд төсөвт мөнгө төвлөрүүлдэг болох боломжтой юу?

Хэл бичгийн хүрээлэн л гэхэд мөнгө олохоосоо илүү монгол хэлээ судлах шаардлагатай. Физикийн хүрээлэн дээр явуулж байгаа суурь судалгаанууд өнөөдөр, шууд үйлдвэрлэлд нэвтрээд мөнгө өгөхгүй л дээ. Гэхдээ энэ судлагаануудыг зогсоож болохгүй. Төсвөөс мөнгө гаргаад суурь судалгаануудыг үргэлжлүүлэх нь төр засгийн үүрэг.

Парламентад суудалтай бүх намын төлөөл гарын үсэг зурсан. Бие даагч гишүүд ч бий.

Энэ утгаараа хэтэрхий туйлширч шинжлэх ухааны байгууллагуудыг зоосны нүхээр битгий хараасай гэж хүсч байна. Тиймээс энэ байгууллагын талаар авах гэж байгаа арга хэмжээгээ тооцоо судалгааны үндэслэлтэйгээр хийх ёстой гэсэн миний байр суурийг гишүүд дэмжиж гарын үсгээ зурсан болов уу гэж бодож байна.

-Таны саналыг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийг намын харъяаллаар нь авч үзвэл ямар бүрэлдэхүүнтэй байгаа вэ. АН-ынхан Ерөнхий сайдын бодЛогыг эсэргүүцэж гарын үсэг зурсан уу?

Парламентад суудалтай бүх намын төлөөл гарын үсэг зурсан. Бие даагч гишүүд ч бий. АН-аас тухайлбал, А.Бакей, Р.Гончигдорж, Ц.Оюунгэрэл зэрэг гишүүд гарын үсгээ зурсан. Тиймээс Ерөнхий сайд энэ асуудлаа эргэж харах байх гэж найдаж байна.

-Ер нь шинжлэх ухааны байгууллагуудад төсвөөс хэр их мөнгө зарцуулдаг юм бэ?

-Шинжлэх ухааны байгууллагуудад дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү хэмжээний мөнгө зарцуулна гэсэн хуулийн заалттай. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар энэ хэмжээний мөнгийг зарцуулж чадахгүй байгаа.

Эдийн засаг хямралтай байна гээд шинжлэх ухааны байгууллагуудаас хэмнэлт хийх шаардлагагүй. Ер нь шинжлэх ухааны байгууллагуудыг үйлдвэрлэлтэй холбох, салбар хүрээлэнгүүд дээрх шинэ техник, төхнологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр менежментийн өөрчлөлт хийх шаардлага байгаа юу гэвэл бий.

Африкийн улс орнуудад НҮБ-ын шугамаар Шинжлэх ухааны академ байгуулах ажил цэгцтэй явж байна.

Гэхдээ үүнийг суурь шинжлэх ухаанаас нь салгаж ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн хямрал нэрийн дор бүх салбар руу нь гараа дүрж бусниулж, үймүүлж болохгүй. Манай шинжлэх ухааны байгууллагууд олон улсын чиг хандлагыг баримтлан зөв гольдролоороо явж байгаа ч өөрчлөлт хийх шаардлага бий. Өөрчлөлт хийхдээ хууль эрх зүйн хүрээнд олон талын оролцоотойгоор хийх хэрэгтэй.

-Та манай шинжлэх ухааны байгууллага олон улсын чиг хандлагынхаа дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Гэтэл бие даасан                шинжлэх  ухааны байгууллагагүй улс олон байдаг юм биш үү?

Олон улсын шинжлэх ухааны холбоо гээд 142 орны 120 гаруй шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэсэн НҮБ-д зөвлөх эрхтэй         байгууллага  байдаг. Энэ байгууллагын харъяа улс орнуудын шинжлэх ухааны байгууллагыг аваад үзэхээр Шинжлэх ухааны академ маягаар үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй орон Ази, Номхон далайн орнуудад байна.

Африкийн улс орнуудад НҮБ-ын шугамаар Шинжлэх ухааны академ байгуулах ажил цэгцтэй явж байна. Европын орнуудад 43 улс Шинжлэх    ухааны   академтай байгаа. Мөн нийгмийн болон байгалийн шинжлэх ухааны салбаруудтай. Харин 12 улс нь шинжлэх ухааны салбар хүрээлэнгүйгээр ажиллаж байгаа.

Гэхдээ Шинжлэх ухааны академ нь хувийн ;удалгааны байгууллагуудаа санхүү, удирдпага зохион байгуулалтаар      хангаж ажилладаг. Англи, Ирланд, Исланд тэргүүтэй улс орнуудад судалгаа шинжилгээний хувийн байгуулага олон байдаг. Харин манай шинжлэх ухааны байгууллагууд эхнээсээ улсын змчийн статустай, төсвөөс санхүүжиж ирсэн. Цаашдаа энэ тогтолцоогоор явах нь манайд тохиромжтой. Гэхдээ эрийн нэгдсэн бодлого, шинэчлэлийн хүрээнд шинжлэх хааны        байгууллагуудыг шинэчлэх шаардлагатай.

-Өмнө нь зарим салбар хүрээлэнг их сургуультай нэгтгэж байсан биз дээ. Энэ нь хэр зэрэг үр дүнгээ өгсөн юм бол?

-1997 онд тухайн үеийн эсгийн газар шийдвэр гаргаад шинжлэх ухааны академийн харъяа зарим хүрээлэнг их сургуулиудад нэгтгэж байсан. .хайлбал, Математикийн болон Эдийн засгийн хүрээлэнг I сургуульд харъяалуулсан. Энэ шийдвэрийн үр дүн хэр байгааг эхлээд дүгнэх хэрэгтэй. Үнэхээр зөв шийдвэр байсан юм байна гэж үзвэл дараа дараагийнхаа алхмыг хийх ёстой. Харамсалтай  нь 1997 онд хийсэн бүтцийн өөрчлөлтийн үр дүн харагдахгүй зйза.