2015.01.10

Х.Амгаланбаатар: Ард иргэдийн төлөөх асуудлыг популизм гэж харах нь зохимжгүй

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатартай ярилцлаа.

Сүүлд хийж байгаа ажлынхаа талаар хэлнэ үү ?

Мягмар гаригаас хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр явагдсан. Хэлэлцээр хийх цаг хугацаа нь  ч өнгөрсөн гэх зэрэг олон шалтгаан байна. Мэдээж эдийн засгийн нөхцөл байдал нилээд хүнд, иргэдийн цалин орлого нэмэгдэхгүй, цалиндаа таарсан худалдан авалтын чанар нь өдрөөс өдөрт буурч байна.

Энэ бүхэнтэй холбогдуулж МҮЭХ-оос уг хэлэлцээрийг шуурхайлах хэрэгтэй гэсэн саналыг өнгөрсөн 11-н сараас эхлэн тавьж байсан. Өнөөдрийн байдлаар хэлэлцээрт 53 асуудал санал болгосны 52 нь үндсэндээ тохиролцоонд хүрч үлдсэн нь гацаанд орсон.

Энэ асуудал нь иргэдийн цалин тэтгэврийг хэзээнээс хэдэн хувиар нэмэгдүүлж, улсын төсөвт хэдий хэмжээний төсөв суулгах вэ асуудал бүрхэг байна. Энэ талаар Засгийн газрын зүгээс ямар нэгэн хувилбарыг тавиагүй, одоохондоо нэмэх боломжгүй гэсэн хариултыг өгөөд байгаа.

Төсвийн тодотголыг харж байхад цалин тэтгэврийг нэг ч төгрөгөөр нэмэх тухай яригдахгүй байна. Тэтгэврийг дөнгөж арван хувиар нэмэхэд 130 тэрбум төгрөг хэрэгтэй гэж Сангийн сайд хэлсэн.  Нэгэнт эдийн засаг хямарчихсан боломжгүй үед үйлдвэрчний эвлэлээс шахалт үзүүлж байгаа зарим хүмүүсийн хувьд хэтэрхий популизм хийж байна гэж харж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ ?

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү