З.Баянсэлэнгэ: Намрын чуулганд тийм ч таатай дүн тавихгүй байна
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Тв5 телевизийн “ Монгол улсаа хөгжүүлье” нэвтрүүлэгт оролцлоо.
УИХ намрын чуулганаа хаачихлаа. Намрын чуулган маань Монгол улсын эдийн засаг нийгэмд ямар үр дүнтэй чуулган болж өнгөрсөн гэдэгт УИХ-ын гишүүний хувьд ямар дүгнэлттэй байна вэ ?
Намрын чуулган завсарлаад удаагүй байна. Миний хувьд намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, хууль тогтоолууд дээр өөрийн байр сууриа илэрхийлэхэд тийм ч таатай дүн тавихгүй гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл мэдээж засаг төр эмхлэн зохион байгуулахтай холбоотой маргаантай асуудлууд эмх замбараагүй байдал үүссэн.
Засаг төр дахин байгуулсан. Намуудын хоорондын хамтын ажиллагааг эхлүүлсэн. Бишгүйдээ л улстөржлөө. Түүний дараагаар эдийн засгийн хямрал хүндрэлээс яаж даван туулж гарах вэ гэдэгт нам эвслийн бүлгүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Түүнтэй холбоотой зарим хууль, тогтоолын төслийг засгийн газарт өргөн барьсан.