2009.03.30

Татварын шинэчлэл Монголыг бага дарамттай орнуудын нэг болголоо

Д.Ганхуяг гишүүн УИХ дахь АН-ын зөвлөлийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж татварын шинэчлэлийг хийлээ. Манай улс 2005 онд УИХ дахь АН-ын зөвлөлийн болон УИХ-ын ажлын хэсгүүдээс хийсэн судал гаагаар хөгжлийн түвшин ойролцоо 22 оронтой харьцуулахад татварын хамгийн их ачаалалтай эхний 5 орны нэг байлаа.

Татварын шинэчлэлээр:

• Хүн Амын Орлогын Албан татвар нь10, 20, 30 хувийн гурван шатлалтай байсныг 10 хувийн ганцхан шатлалтай болгов.
• Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын 15 хувийг 10 хувь болгож бууруулав.
• Аж Ахуй Нэгжийн Орлогын Албан Татварыг 15, 30 хувийн шатлал тус бүрээр нь 10, 25 хувь болгож багасгасны зэрэгцээ 100 саяас дээших орлогод 3 0 хувиар татвар ноогдуулдаг байсан босгыг 3.0 тэрбумаас дээш болгож өндөрсгөв.
• Ажил Олгогчдын нийгмийг даатгалын шимтгэлийг 29 хувь байсанг 19 хувь болгож буруулав

Татварын шинэтгэлийн үр дүнд

• Татварын ачаалал буурснаар татвар төлөх бааз өргөжиж 2007 онд бүх төрлийн татварын орлого нэмэгдэв.
• Иргэд, аж ахуйг нэгж дээрх татварын ачаалал 30 хувиар буурав.
• Манай улс Азидаа хамгийн бага ачаалалтай, шатлалгүй, ойлгомжтой татварын тогтолцоо бүхий орон болов.
• Тогтвортой байдлын гэрээний дагуу татвар төлдөггүй байсан Бороо гоулд, Цайрт минерал компаниудыг төлөх ёстой татварынх нь 50 хувиар татвар ноогдуулснаар жил бүр 50 сая ам.долларын орлого улсын төсөвт нэмж орж байхаар болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.