Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин болон албаны төлөөлөл, лам хувраг, судлаач, иргэд оролцов.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хийдийн Сарьдаг ууланд орших сүм сууринг Өндөр гэгээн Занабазарын 1654-1680 онд бариулсан Халхын шарын шашны төв “Төгс баясгалант” номын их хүрээ мөн хэмээн түүхчид үздэг. Тус хийдэд 2 жилийн турш хийсэн малтлага судалгааны явцад илрүүлсэн 1,300 гаруй олдвороос дээжлэн 100 гаруй үзмэрийг ийнхүү дэлгэн үзүүлж байгаа юм.
Үзэсгэлэнг 2015 оны дөрөвдүгээр сарын 28-наас тавдугаар сарын 28-ны өдрүүдэд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд толилуулах юм байна.