“Өрхөөс өөдлөн дэвших” төслийн нээлт боллоо
ӨРХӨӨС ӨӨДЛӨН ДЭВШИХ” төсөл
2015.07.07

“Өрхөөс өөдлөн дэвших” төслийн нээлт боллоо

Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн санаачлан хэрэгжүүлсэн ӨРХӨӨС ӨӨДЛӨН ДЭВШИХ” төслийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллахаар болсон.

2015.05.29- ны өдөр “ӨРХӨӨС ӨӨДЛӨН ДЭВШИХ" төсөлийн нээлт Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн байранд болж 9-н дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал, ажилчид, жижиг дунд бизнес эрхлэгчид оролцлоо. Төслийн нээлтийг Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал Г.БИЛГҮҮН нээж “ӨРХӨӨС ӨӨДЛӨН ДЭВШИХ" төсөлийн танилцуулгыг Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн ахлах мэргэжилтэн М.Мягмарсайхан таницууллаа.

Нээлтэнд ирсэн иргэн, ААН Жижиг дундын ажилчид санал бодлоо хуваалцлаа. Бүх дүүргүүд энэ өдрөөс эхлэн “ӨРХӨӨС ӨӨДЛӨН ДЭВШИХ" төсөл хөтөлбөрөө хэргэжүүлж эхлэнэ гэдгээ хэллээ. Өрх бүрт бизнес эхрлэгч ААН бүрт хүрсэн үр өгөөжөө өгсөн сайн чанартай төсөл хөтөлбөр хэргэжиж жилд 9-н дүүргээс 45 иргэн, ААН төрөөс үзүүлэх зээл тусламж хөнгөлтөнд хамрагдан хөл дээрээ босох боломж гарц нээгдлээ. Түүнчлэн өрхөөс өөдлөн дэвших төсөлд хамтран ажиллаж буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүдэд батламж гардууллаа.