Өршөөлийн хуулийн 4.1-д Эрүүгийн хуулийн 191 зүйлийг өршөөхөөр заасан
Өршөөлийн хуулийн талаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбаттай ярилцлаа.
Өршөөлийн хууль батлагдсантай холбоотойгоор 1700 гаруй ял эдэлж буй хүмүүс шоронгоос гарах талаар яригдаж байна. Ямар хүмүүс суллагдах вэ ?
Өршөөлийн хууль 2015 оны наймдугаар сарын 11-ны өдөр батлагдсан. Энэ хууль гарснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх юм. Үүнийг хуульчилж өгснөөрөө ач холбогдолтой.
Ерөнхийлөгч тодорхой заалтуудад хориг тавьсан. Энэ талаар дэлгэрүүлбэл ?
Хоригийг хэсэгчлэн тавьсан. Өршөөлийн хуулийн 4.1 дүгээр заалт, 7 дугаар заалтад хориг тавьлаа. Хуулийн дагуу УИХ-аар хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулган зарлагдсан. Чуулганаар Өршөөлийн тухай хуулийг, мөн зарим сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчийн хориг тавьсан заалтад юу гэж заасан бэ ?
Өнөөдрийн мөрдөгдөж буй Эрүүгийн хууль 304 заалттай. Үүнээс 227 заалт нь зүйлчилж зааж өгдөг. 4.1 дүгээр заалт дээр 191 зүйл ангийг өршөөхөөр заасан. Харин Ерөнхийлөгч долоон зүйл заалтыг өршөөхгүй байхаар хориг тавьсан.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү