"Бондын мөнгө хаачив" гэж худлаа эрэл сурал болох хэрэггүй. Ганцхан алхмын цаана харагдаж байгаа
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлуудаар ярилцлаа.
-Сүүлийн үед УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хоорондоо толхилцоод эхэлсэн талаарх мэдээлэл гарч байна. Бүлгийн хурал дээрээ нэлээд ширүүхэн үгс унагаж байгаа сурагтай. Д.Ганбат гишүүн гэхэд Хуульзүйн байнгын хорооны даргад бүлэг дээрээ дэмжлэг авсан ч байнгын хорооны хурал дээр Ш.Түвдэндорж гишүүн нэрээ дэвшүүлэн бүлгийнхээ саналын эсрэг явсан гээд янз бүрийн л зүйл яригдаж байна. Үнэхээр бүлэг дот-роо таарамжгүй зүйлс байгаа юм уу?
-Манайхан бүлэг дотроо таарамжгүй, хоорондоо толхилцоод байгаа зүйл байхгүй. Бүлгийн хуралдааны үеэр ёс зүй, сахилга, хариуцлагын талаарх асуудал сөхөгдсөн үү гэвэл тийм. Ардчилсан нам бол бүлгийн зохион байгуулалттай. Ухаандаа багийн тоглолт хийж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Олонхийг бүрдүүлж байгаа хариуцлагатай нам гэдэг утгаараа бүлэг доторх ёс зүйгүй асуудлуудыг цэгцлэх талаар бид ярилцаж шийдвэр гаргасан. Тэр утгаараа тодорхой гишүүдэд хариуцлага тооцсон. Зарим гишүүдэд нь сануулга өгөх зэрэг ажил хийгдсэн.
-Ш.Түвдэндорж гишүүнд бүлгийн зүгээс хариуцлага тооцож бүлгийн дэд даргын албаас чөлөөлсөн байна лээ.Тэгэхээр Ш.Түвдэндорж гишүүн Хуульзүйн байнгын хорооны дарга болоод явна гэсэн үг үү?
-Ардчилсан намын бүлгийн дүрмийн хүрээнд асуудал шийдэгдэнэ. Тэр утгаараа бүлэг хуралдаад Д.Ганбат гишүүнийг Хуульзүйн байнгын хорооны даргаар улираан сонгох нь зөв гэдэг шийдвэр гаргасан. Нэгэнт бүлгээс гарсан шийдвэрийг бүлгийн гишүүд дэмжиж ажиллах үүрэгтэй. Гишүүд бүлгийн шийдвэрээ биелүүлэх ухамсраас болоод АН-ын бүлгээс гаргасан шийдвэр Хуульзүйн байнгын хороон дээр унасан.
Тиймээс АН-ын бүлэг дахин хуралдаж энэ асуудлыг бүлгийн хурлын шийдвэрийн дагуу явуулахаар шийдвэрлэсэн. Нэг ёсондоо бүлгийн шийдвэрийг зөрчиж, бүлгээс гарсан шийдвэрээс өөр байр суурь хадгалсан гишүүн Байнгын хороон дээр дэмжигдсэн ч гэсэн саналаа татаж авах ёстой. Тэр утгаараа Ш.Түвдэндорж гишүүн саналаа татаж авах шаардлагатай.
-Ш.Түвдэндорж гишүүн бүлгийнхээ хурал дээр саналаа татаж авахгүй гэдгээ мэдэгдчихсэн юм биш үү?
-Тийм асуудал байхгүй. Даваа гаригт Ш.Түвдэндорж гишүүн эцсийн шийдвэрээ гаргана.
-УИХ 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны улсын төсвийг хэлэлцэж байна.Танаж болох урсгал зардлуудаа бүгдийг нь танасан гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Эдийн засагч гишүүний хувьд төсвийн төслийг хэрхэн харж байгаа вэ?
-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэж байна. Чуулганы уур амьсгалыг ажиглаад байхад гишүүд олон жил алдсан алдаагаа залруулах хүсэл эрмэлзэлтэй байна гэсэн өнгө аяс харагдаж байна л даа.
Зарим нэг гишүүн өөр өнцөг, байр сууринаас шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бий. Бид өнөөдрийг хүртэл хөөсөрсөн төсөв баталж ирсэн. Дахин УИХ-ын гишүүн болохын тулд сонгогчдодоо тал зассан байдлаар улс орноо бодолгүй хувийн болон намын эрх аштйн үүднээс хөөсөрсөн төсөв баталдаг.
Шийдлийн Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төсөл тэр бүхнээс зайлсхийсэн, салах оролдлого хийж байна. Өмнө нь УИХ дээр ийм оролдлого хийж байсан боловч харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдийн дураар авирладаг байдлаас болж төсөв буруу явж ирсэн. Одоо харингишүүдхичнээн дураараа авирлах гэж оролдсон ч нөхцөл байдал нь тийм байж болохгүй хэмжээнд хүрчихсэн байна. Г ишүүд үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Тэр утгаараа гишүүд төсөе хэлэлцэх үед аль болох аядуу тайван байдалтай хэлэлцэж байна гэж хувьдаа харж байгаа.
Төсвийн тодотгол, улсын төсөв тооцоо судалгааны үндсэн дээрээс хийгдэж байна. Түүнээс биш 2012 оноос шууд өөр төсөв хийж эхэлсэн юм биш. Үе үеийн Засгийн газрын бодлого, тэр бодлогын хүрээнд хийж байсан ажлын үргэлжлэл явагдаж байгаагаас биш шинэ зүйл гарч ирээд байгаа юм байхгүй. Үүн дээр зарим нэг шүүмжлэлтэй хандаж байгаа гишүүдийг гайхах хэрэгтэй.
-Юуг нь гайхна гэж?
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар
-Тэр хүмүүс хуучнаараа сэтгэж байна. Мөн намуудын үзэл бодол өөр байдаг. Ардчилсан нам, МАН-ын үзэл баримтлал хоорондоо тэс өөр. Энэ утгаар нь авч үзвэл тухайн намуудын үзэл баримтлалын хүрээнд тооцоолдог аргачлалууд нь өөр байхгүй юу. Тиймээс энэ намууд эсрэг тэсрэг байр суурьтай, янз бүрийн өнцгөөс тайлбарладаг. Мэдээж энэ нь эрүүл үзэгдэл. Энэ мэтгэлцээний дүнд 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсөв хамгийн бодитойгоор гарах байх гэж бодож байна. Гишүүдийн байр суурийг хараад байхад тэр чиглэл рүү явж байгаа нь анзаарагдаж байна шүү. Хаа очиж 2016 оны сонгуулийг харж улсын төсвөө ярихгүй байгааг анзаарч байгаа байх.
-Ирэх онд Монгол Улс 4.4 их наядын өр төлнө гэдгийг чуулган дээр Ч.Хүрэлбаатар гишүүн хэлж байна лээ. Ирэх онд улам л их бүсээ чангалах нь дээ. Ирэх оны улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
-Гадна, дотнын эдийн засгийн судалгаа хийдэг байгууллагуудын дүн гарч байна. Тэндээс харахад 2016 оны эдийн засгийн өсөлт гурав орчим хувьтай байх болов уу гэдэгерөнхий төлөв гарчихлаа. Гишүүдийн ярианаас харахад тийм зүйлийг хэлж байна. Миний хувьд ч гэсэн мөн адил тийм бодолтой яваа.
Нэг зүйлийг тодруулан хэлэхэд өнгөрөгч гурван жилийн хугацаанд бид маш олон тооны дэд бүтэц, үйлдвэрийн асуудлыг шийдсэн. Үүн дээр маргах аргагүй үнэн шүү. Хичнээн ч булах гээд нэмэр байхгүй. Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд нь ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхэлчихлээ. Үүнийгээ дагаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал сайжрах байх.
Ганцхан гадна талд л асуудал үүснэ гэсэн үг. Дотоодын эдийн засгийн нөхцөл сайжрахын хэрээр сахилга батын асуудал яригдах ёстой. Гишүүдийн ярианы өнгийг харж байхад яамдыг цөөлье, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудыг тодорхой түвшинд зохион байгуулъя гэсэн асуудлууд яригдаж байна.
-Зарим яамдыг нэгтгэх, зарим агентлагуудыг татан буулгахыг та дэмжиж байгаа юм уу...
-Бүлгийн даргын хувьд хэлэхэд Засгийн газрын зүгээс оруулж ирсэн төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төслийг дэмжих ёстой. Үүнийг гишүүд болон бүлгийн саналаар өнөөдөртөө өөрчлөх шаардлагагүй. Манайхан бүгд нөхцөл байдлыг мэдэрч байгаа тул улстөржүүлж, ард түмний дунд тайван бус байдал үүсгэх шаардлага огт байхгүй.
Тиймээс бид төсвөө шуурхай батлаад хариуцлагыг нь Засгийн газарт нь өгөх ёстой. УИХ-ын гишүүд төсөв мэдцэг, нэмдэг, танадаг, хасдаг байдлаас болж энэ хүндрэлүүд үүсдэг. Энэ хүрээнд ч гэдэг юм уу Үндсэн хуулийг өөрчлөх асуудал яригдаж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуультай холбоотой асуудлуудыг иргэдээс сайн асууж байж түүнтэйгээ уялдсан бүтцийн өөрчлөлт хийх нь зайлшгүй асуудал.
Ямартай ч Шийдлийн Засгийн газар эхний алхмуудаа оруулж ирж байна. Үүн дээр 2016 оны УИХ, Засгийн газар бүтэц бүрэлдэхүүнээ шийднэ гэдэг нь нэгталаараа зөв боловч, нөгөө талдаа энэ алхмуудыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй гэсэн үг. Одоо бол оруулж ирсэн төсвийг дэмжээд явах нь аль аль талдаа ашигтай.
-Чингис, Самурай бондын мөнгө хаачив гэдэг эрэл сурал болж байх шиг байна. Бондоос санхүүжсэн компаниуд нээлтээ хийгээд эхэлчихсэн мэдээлэл гарч байгаа. Бондын эргэн төлөлт ямархуу байгаа бол. Эдийн засагт нөлөөлөл үзүүлэх цаг хугацааны хувьд хэзээ вэ?
-Ганцхан жишээ хэлье. Оюу толгой, Таван толгойгоос 600 орчим сая ам.долларыг урьдчилж аваад иргэдэд тараасан. Одоо үлдсэн байна. Үүн дээр хариулт байгаа юм уу. Энэ бол энгийн жишээ.
Чингис, Самурай бондыг авснаар юу үлдэж байгаа юм. Яаж ч харлуулаад үүнээс үр дүн гарахгүй. Эдгээр бондуудаар юу хийсэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа. УИХ-ын дарга долоо хоног бүр үйлдвэрүүдтэй танилцаж бондын мөнгөөр ямар үйлдвэр бий болсон бэ гэдэгтэй танилцаж байна. Үнэхээр бүхий л чиглэлийн үйлдвэрүүд бий болсон. Тийм байтал бондын мөнгө хаачив хэмээн худлаа эрэл сурал болоод байх хэрэггүй. Ердөө ганцхан алхамын цаана харагдаж байгаа шүү дээ. Энэ тал дээр зөв зүйтэй мэдээлэл өгөх нь чухал.
-Таныг ам.долларын ханшийн талаар ярих дургүйг мэднэ. Гэхдээ ирэх оны төсөвт ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан байна. Энэ тал дээр саналаа хуваалцаач?
-Үүнийг бид мэдэж ярьдаг зүйл биш. Монгол бол тусгаар тогтносон улс. Тэр утгаараа Сангийн яам, Монголбанктай. Валютын ханшийг санхүүгийн байгууллагууд олон жилийн дунджаар тооцожбайж гаргадаг. Тэр дагуу л гарч ирж байгаа дүн. Үүнийг хэн нэгэн гишүүн өөрчлөхгүй. Хэн нэгэн хүн таамаглах нь утгагүй асуудал. Энэ нь хэн нэгнийхээ амыг баалсан асуудал болохоосөөр зүйл биш. Зах зээл өөрийнхөө дэг жамаар явж байгаа нь үнэн л юм бол зах зээл нь өөрөө зохицуулж таарна.
Төсөв хаанаас бүрддэг вэ гэдгийг гмшүүд ойлгох хэрэгтэй. Тесвийг бүрдүүлдэг гол хүч нь хувийн хэвшил. Хувийн хэвшлийнхний нуруун дээр өнөөдрийг хүртэл үүнээс өмнөх үе үеийн Засгийн газар ачааг нь үүрүүлж явсан. Энэ ачааг хөнгөлөх гэж төсвийн тодотгол, төсвийн хэмнэлтүүдийг хийх гээд оролдоод байгаа юм.
Тэдгээр бизнесийнхнийхээ нурууг амраачихвал дараа нь тэр хүмүүс чинь хариу үйлдэл хийхдээ дутагдаад, хүрэлцэхгүй байгаа төсвийн бүрдүүлэлт улам сайжирна гэсэн үг. Энэ утгаар нь Эдийн засгийн ип тод байдлыг дэмжих тухай хууль болон бусад олон гарцыг бид хайж байгаа юм. Нэг талаараа эсэргүүцэлтэй тулж байгаа боловч зайлшгүй хийх ёстой зүйлсээ хийгээд явж байна. Ийм зүйлийг бид ойлгох цаг болсон.
-Зарим гишүүдийн зүгээс Засгийн газрыг огцруулна гээд гарын үсэг зурж байна. ҮХЦ-ээс Засгийн газрын гишүүдийг шүд сугалах маягаар огцруулах нь буруу гэдэг шийдвэр гаргасан. Гэвч Их хурал хүлээж авсангүй. Цэцийн их суудпын хуралдаанаар асуудал орох байх. Цаашид хэрхэн үргэлжлэх бол?
-Цэцийн хуралдаанаас гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэдгийг хуульчид хэлж байна. Эцсийн шийдвэр гартал Цэцийн гаргасан шийдвэр пдгэлзсэн хэлбэртэй байдаг. Энэ уттаараа ямар нэгэн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудал яригдах ёсгүй. Үүнийг гишүүд өөр өөрсдийнхөө сонирхлоор тайлбарлаад байна.
Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг огцруулахаар Г.Уянга гишүүн гарын үсэг зуруулаад яваад байгаа л даа. Г.Уянга гишүүний хийж байгаа энэ үйлдлийг харахаар нэг бол их шударга ажил хийгээд байгаа юм шиг боловч улс орноороо өөрсдөө тоглоод байгаа юм шүү дээ. УИХ-ын 76 гишүүн дотор Засгийн газраараа тоглодог нэг хэсэг гишүүн бий болчихлоо.
Нөгөө нэг хэсэг нь улс орныхоо төлөө ажил явуулах хүсэлтэй байна. Өөр нэг хэсэг нь аль апь талыг нь харж байгаад ялах магадлалтайд нь ордог бүлэг бий болчихсон. Өнөөдрийн УИХ-аас ийм л дүр төрхийг харж болно. УИХ, Засгийн газраар нь тоглож хэн нэгэн хүнийг нь унагааж бах таваа хангах юмсан гэсэн хэсэг бүлэг хүмүүс аль апь намд бий.
-Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраа тогтвортой байх ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэдгийг дээр хэлж байсан. Энэ зарчмаасаа ухраагүй биз дээ?
-УИХ дахь АН-ын бүлэг Засгийн газраа унагаахгүйн төлөө ажиллана. Тухайн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын нэрээр сонгуульд орсон, Ардчилсан намын бүлэгт харьяалагддаг гишүүд олонхийн буюу бүлгийн шийдвэрийг дагах үүрэгтэй. Энэ үүргээ умартаж байгаагаасаа болж арга хэмжээ авахуулж байгаа учраас дараа дараагийн арга хэмжээг бүлэг цаг алдахгүйгээр авна.
Үүн дээр гишүүд нэг ойлголттой болж байгаа гэж бодож байна. Мэдээж хувь хүмүүст таалагдахгүй асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч улс төр гэдэг бол багийн тоглолт. Олонхийн шийдвэрээ дагаж явах ёстой. Хэрвээ дагах хүсэлгүй бол сонголтоо хийх эрх нь бий.
-Сүүлийн үед ҮХЦ-ийг "Лексус 570" машинаар авлигадсан гэдэг зүйлийг ярих боллоо. Төсвийн мөнгөөр аваагүй гэдгийг Ерөнхий сайд мэдэгдсэн...
-УИХ хууль баталдаг, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, алдаа оноог нь засч залруулдаг газар. Түүнээс хэн нэгнийг шүүдэг, ялгадаг газар биш. Өнөөдрийн дүр төрх Ц.Нямдорж, Г.Уянга, О.Баасанхүү гишүүний ч бай өөрсдийнх нь хүсэл сонирхлын үүднээс хийж байгаа ажил болохоос тэдний хийж байгаа үйлдэл улс эх оронд хэрэгтэй зүйл гэжбайхгүй. Нэг талаасаа УИХ-ын гишүүнийхээ эрх үүргээс давсан ажил хийж байгаа юм.
-Хоёр толгойн асуудал ёстой л улс төрийн мөнхийн сэдэв болчихлоо. Оюу толгой нь оны төгсгөлөөр шийдэгдэх сурагтай. Таван толгойн асуудал харин гацаанд орчихлоо. Хэтэрхий их улстөржилтөөсөө яаж салах вэ?
-Тухайн салбараа мэддэг, тухайн салбартаа үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн шийдвэр голлох учиртай. Гэтэл энэ шийдвэрийг нь улстөрчид татаж авч ирээд нэг танхимд өөд өөдөөсөө харж суугаад мэддэг юм шиг яриад суучихдаг. Үүнээс болоод дээшилсэн зүйл ч байхгүй, иргэдийн ухамсарт өөрчлөлт хийгээд байна. Энэ асуудлыг засах цаг болсон. Одоогийн Их хуралд уул уурхайгаар мэргэшсэн хүн цөөхөн байгаа.
УИХ-ын гишүүн болчихсон юм чинь би бүхнийг мэддэг гэж ойлгодог хүмүүс дэндүү олон болчихсон. Харин УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө мэргэшсэн салбараа л мэддэг байх ёстой. Түүнээс бусад салбарууд дээр мэргэжлийн хүмүүсийн үгмйг сонсоод явах хэрэгтэй. Харамсалтай нь манай УИХ-ын гишүүд бүхнийг мэддэг гэж эндүүрдэг. Их хурлын гишүүн болчихоороо тэнгэрийн дээгүүр нисдэг гэж өөрсдийгөө төсөөлдөг байдал бодитоор харагдаж байна.
-АН олонхи болсон үед Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэн нь нэлээд баалуулах шалтгаан болж байх шиг байна. Шилэн дансны хуулийн тал дээр ямар бодолтой явна вэ?
-Шилэн дансны тухай хууль нь л АН олонхи болсон үед гарсан-. Шилэн дансны хууль гарсан нь ихээхэн ач холбогдолтой. Энэ хууль гарахаас өмнө байсан булхайтай болгон өнөөдөр илэрч байгаа юм. Тэр булхай болгоноо Ардчилсан нам руу чихнэ гэвэл үүн шигхудлаа зүйл байхгүй. Энэ булхай чинь 2012 оноос хойш АН Засаг барьж байгаа үед гарч байгаа юм биш. Шилэн дансны хуультай болсноор өнөөдөр хүмүүсийг шүүмжилж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь булхайг ил болгож байгаа.
Бид өнөөдөр загасны л ой санамжтай байна. Мөнгөний төлөө явдаг хэдэн залууг ашиглан янз бүрийн юм хийлгээд, түүнийгээ жигтэйхэн том юм хийж байна гэж хүмүүсийн тархи толгойг угаадаг тийм л зам руу явж байгаа л даа. Өөр юу хэлэх вэ дээ. Мөнгөтэй холбоотой бүхэн өмнө нь байсан. Өнөөдөр харин засарч байгаа юм. Шилэн дансны хууль гарснаар тэр нь тод болсныг нь гаргаж ирчихээд “Бид хийлээ" гэж ярих хэрэггүй. Толгой дээрх бухлаа харахгүй байж хүний толгой дээрх өвсийг хараад байх шаардлага ч байхгүй.
-Ярилцлагын төгсгөлд нэг зүйл асуухад сүүлийн хэд хоног цахим орчинд “Б.Гарамгайбаатар даргын Монроуд компани Хөгжлийн банкнаас зээлсэн 4.4 тэрбум төгрөгөө өгөхгүй байна" гэсэн мэдээлэл гарч байна. Энэ тал дээр тайлбар хийхгүй юу?
-Өмнө нь би хангалттай тайлбар хийсэн дээ. Одоо би УИХ-ын гишүүн. "Монроуд" компани тусдаа удирдлагатай тул тэндээс очиж асуусан нь дээр. Өнөөдрийн нөхцөлд шударга, зарчмаар нь ажиллаж байгаа. Түүнээс биш хэн нэгний үгийн олз болж явмааргүй байна.