Хэмнэлтийг эсэргүүцэх нам, улстөрч гарахгүй байлгүй
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2015.10.12

Хэмнэлтийг эсэргүүцэх нам, улстөрч гарахгүй байлгүй

УИХ-ын гишүүн Д.Батцогттой яршцлаа.

-Тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн. Ховд нутагт амьдрал ахуй ямар байна. Сонгогчид төлөөллөөрөө дамжуулж төр, засагт ямар үг дайв?

-Өмнө нь тойрогтоо ажиллахдаа ихэвчлэн сумын төвд уулзалт товлодог байлаа. Сумын төвд болсон уулзалтад малчид тэр бүр ирж чаддаггүй болохоор энэ удаа малчдынхаа санаа бодлыг сонсъё, амьдрал ахуй нь ямар байгааг нүдээр харъя гэсэн зорилго тавьж, зун, намрын хэдэн сар тойргоороо явж малчидтай уулзлаа.

Байгаль дэлхий ивээж, Ховд аймагт зуншлага сайхан болсон. Малчид өвлийн бэлтгэлээ хангаж хадлан тэжээлээ базааж авсан байна. Сонгогчид түүхий эдийн үнэ унасан, мал махны борлуулалг сайнгүй байгаа нь малчдын амьдрадд хүндээр тусаж байгаа талаар ярьж байна. Махны экспортыг нэмэгдүүлэх талаар төрөөс яаралтай арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтийг явсан газар бүрт хэлж байлаа. Засгийн газар, УИХ-ын төвшинд махны экспортын асуудлаар ярьж, хөөцөлдөж байгаа талаар би малчдад ярьж хэлж явлаа.

Тэтгэврийн зээлийн хүүг буруулах бодлого боловсруулж өгөөч, Хамтын тэтгэврийн тухай хууль УИХ-д өргөн бариад удлаа, энэ хуулиа хурдан баталмаар байна гэсэн хүсэлт олон гарсан. Тэттэврийн тодорхой хувийг барьцаалж зээл олгодог, тодорхой хувь нь сар сардаа иргэдийн гарт очдог зохицуулалт хийх хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа.

Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа тэтгэврийн зээлийн хүүг бууруулах ямар боломж байгааг судалж байна. Хамтын тэтгэврийн тухай хууль намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд орсон. Удахгүй хэлэлцэнэ.

-Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа гэсэн. Энэ ямар учиртай хууль вэ?

-Мал аж ахуй бол монголчуудыг мянга мянган жил өлсгөлгүй, дааруулалгүй авч явсан салбар. Мал бол шавхагдашгүй, нөхөн сэргээгддэг асар том баялаг шүү дээ. Тиймээс уул уурхай, аж үйлдюр хөгжүүлэхийн хажуугаар хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх тал руу төрийн бодлого хандмаар байгаа юм. Улс төрийн намууд, улстөрчид ч дараа дараагийн сонгуульд хөдөө аж ахуй руу чишэсэн ямар ажил хийх ю гэдэг бодлого гаргаж уралдаасай.

Засгийн газраас мянгат малчдыг л дэмжээд байдаг, цөөн малтай, амьдралаа болгох гээд зүтгэж яваа хүмүүст, залуу малчдад хандсан төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ганц жишээ хэлэхэд, хүүхдийг зургаан настайд нь сургуульд оруулдаг болсноос болж залуу малчид хүүхдээ дагаж төв суурин газар суухаас аргагүй болж байна. Уулзалтын үеэр “Малчдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулах тусгай зохицуулалт хийх боломж байна уу” гэсэн санал гарч байсан.

Залуу малчдыг дэмжих бодлого байхгүйгээс тэд нийгмийн болон хувийн маш олон учир шалтгаанаар төв суурин бараадахыг илүүд үзэх болж, малчдын залгамж халаа тасрахад ойрхон байна. Тзднийг дэмжих, урамшуулах төрийн бодлого хэрэгтэй байгаа нь малчидтай уулзаж явахад анзаарагдлаа. Энэ талаар УИХ-д яригдаж байгаа зүйл бий. Малчдын ажилласан жилийг нэмэгдүүлж тооцох тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барихаар зэхэж байна. Олон жил мал дагасан хүнийг тэтгэвэрт арай эрт гаргах эрх зүйн орчин бүрдвэл залуу малчид малаа тогтвортой маллаад явах нэг хөшүүрэг болно гэж найдаж байгаа.

-Төсөв хэлэлцэж байна. Бүс чангалах бодлого баримталсан төсвийн төслийг Та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Урсгал зардлаа хасаж танана, чиг үүрэг ойролцоо агентлагуудыг нэгтгэнэ, дэд сайдын албан тушаалыг байхгүй болгоно гэдгийг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын тухайд одоо эхэлчихсэн байгаа, дутуу санхүүжигдсэн ажлууд үргэлжилнэ. 80 орчим шинэ хөрөнгө оруулалтын сураг байгаа. Хөрөнгө оруулалтаа нэг их хасахгүйгээр урсгал зардлаа хасъя гэсэн бодлого баримталж байгаа юм билээ. Эдийн засаг, төсөв хүндрэлтэй байгаа үед тодорхой зоримог алхмуудыг хийх нь зөв.

Төсөв гэдэг зөвхөн энэ Засгийн газар, УИХ-ын асуудал биш. Сонгууль хэдэн сарын дараа болно. Сонгуулийн дараа амьдрал үргэлжилнэ. Улсын эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд мань мэтийн зардлаас хасаад явахад болохгүй юм байхгүй. Ер нь зардлаа хасъя, хэмнэе гэхэд эсэргүүцэх улс төрийн нам, улстөрч гзж гарахгүй байлгүй дээ. Тиймээс үүн дээр улстөржиж талцахгүй байх.