Аливаа улс орон тарифын болон тарифын бус зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг
Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.10.15

Аливаа улс орон тарифын болон тарифын бус зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг

Аж үйлдвэрийн яам дотоодын үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжинэ хэмээн мэдэгдсэн. Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтохоос тодрууллаа.

-Засгийн газар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэж буй. Дотоодын үйлдвэрийг дэмжих төрийн бодлогыг тодорхой жишээн дээр хэлж болох уу?

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйлдвэрийг дэмжинэ гэж заасан. Энэ бодлогын хүрээнд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн үндсэн үзэл баримтлал бол экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих явдал юм. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд үйлдвэр эрхлэгчдийг дэмжсэн гурван зохицуулалт орсон байдаг.

-Тухайлбал?

Дагалдах хууль болох Худалдан авалтын тухай хуульд импортын тарифын зохицуулалтаар дотоодын зах зээлийг хамгаалсан эрх зүйн зохицуулалт бий болгосон. Өөрөөр хэлбэл, өмнө нь дээрх хуульд төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авалт хийхэд, дотоодын үйлдвэрлэгчийг давуу эрхтэй оролцуулах заалт байсан. Хуулийн энэ заалт амьдралд хэрэгжих явцдаа учир дутагдалтай нь нотлогдсон. Хэдийгээр зохиомлоор үнийг бууруулж харьцуулах аргаар сонгодог ч давуу эрх нь үйлдвэр эрхлэгчдэд бий болдоггүй. 

Тийм учраас дотоодын хэрэгцээг хангах чадвартай чанар стандарт, тоо ширхэг, боломжийн үнийн саналтай бараа бүтээгдэхүүнийг төр худалдаж авдаг болох зохицуулалт хийсэн. Мэдээж бүх бараа бүтээгдэхүүнийг төр худалдан авч чадахгүй нь ойлгомжтой. Чанар стандарт, тоо ширхэг, боломжийн үнийн саналтай бараа бүтээгдэхүүнийг л төр худалдан авах хуулийн заалтыг Худалдан авалтын тухай хуульд оруулсан. Энэ заалтыг үндэслэн Засгийн газрын 336 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан.

Ингэснээр үйлдвэр эрхлэгчид маань бараа бүтээгдэхүүнээ төрийн болон орон нутгийн худалдан авалтад нийлүүлэх бололцоотой болж байна. Хоёр дахь гол зохицуулалт импортын тарифтай холбоотой. Аливаа улс орон тарифын болон тарифын бус зохицуулалтаар дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг. Үүний дагуу тарифын хэмжээг өөрчилсөн. 1999 оноос хойш тарифын хэмжээ өөрчлөгдөөгүй байсан. Ер нь хөгжингүй улс орнуудын тарифын хэмжээ нь дээш, доош хэлбэлздэг. Монгол Улс нь Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон учраас, 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифын хэмжээг 20 хүртэлх хувиар нэмэх боломжтой. Нэмэх эрхийг Засгийн газарт өгсөн.

Махан бүтээгдэхүүн, цемент, зөгийн бал, троллейбус гэсэн дөрвөн төрлийн эцсийн бүтээгдэгдэхүүний импортын татварыг 15-20 хувиар нэмсэн. Учир нь мах, махан бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй, экспортод гаргах талаар ярьж байна. Цементийн тухайд бол жилийн хоёр сая тонн үйлдвэрлэх хүчин чадалтай хувийн хэвшлийн үйлдвэрүүд ашиглалтад орсон. Мөн үйлдвэрүүд бүрэн хүчин чадпаар ажиллавал, жилд 100-130 троллейбус угсрах боломжтой.

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх үү?

-Дээр дурдсан 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний тарифын хэмжээг нэмэх эрхийг Засгийн газарт олгосон. Тарифт өөрчлөлт хийхийнтулд тарифын зөвлөлөөр хэлэлцэн, улмаар УИХ-д асуудлыг оруулж шийдвэрлэдэг журамтай. Цаашид УИХ-аар нэг бүтээгдэхүүний тариф өөрчлөх асуудпыг хэлэлцэхээс илүүтэйгээр Засгийн газрын түвшинд шийдэх нь зөв механизм болно.

Эдийн засгийн байдал сайнгүй үед 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх нь инфляц хөөрөгдөх учраас эхний ээлжинд цемент, зөгийн бал, троллейбус, мах, махан зэрэгбүтээгдэхүүний импортын татварыг нэмж байгаа. Гарах сөрөг нөлөөллийг тооцож үзээд 371 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг дэс дараатай нэмэх арга хэмжээ авна.

-Малын арьс, ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр үнэтэй тусдаг. Ингэхлээр иргэд маань урдаас орж ирсэн ижил төрлийн хямд бараа бүтээгдэхүүнийг сонгож байна. Энэ талаар?

-Өрсөлдөх чадварын хоёр гол үзүүлэлт бий. Үнэ, чанар. Бид чанарын асуудал болон үнийн талаар давхар анхаарах хэрэгтэй. Импортыг орлох бараа бүтээгдэхүүний дотоод зах зээлийг хамгаалан, тарифын хэмжээг нэмлээ гэе. Тухайн бүтээгдэхүүн импортоор орж ирэхэд үнэ нь дор хаяж 20 хувиар нэмэгдэнэ гэсэн үг. Ингэснээр дотоодын үйлдвэрлэгчдэд үнийн хувьд давуу байдал үүснэ. Гэхдээ "Ижил төрлийн импортын барааны үнэ өндөр байгаа учраас, би үнээ нэмнэ" гэсэн хандлага байж болохгүй гэдгийг үйлдвэр эрхлэгчдэд хатуу хэлж байгаа.

Арьс ширийг 100 хувь боловсруулах технологи, ноу-хауг нутагшуулах хэрэгтэй байна. Үүнийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид дангаараа хийж чадахгүй. Технологи нутагшуулах асуудпыг эрдэмтэд, мэргэжпийн байгууллагатай хамтран хийнэ. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулахын тулд шинжлэх ухааны салбартай хамтран ажиллах нь чухал. Шинжлэх ухааны салбараас шинэ технологи бий болгоно. Технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Эргээд шинжпэх ухааны салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэсэн цикл маягаар хөгжих нь хамгийн зөв гарц. Импортын бараатай өрсөлдөхийн тулд эдгээр хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй гэж аж үйлдвэрийн бодлогод тусгасан.

Тийм ч учраас Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд нэгдүгээрт, хүүгийн зөрүү олгоно. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн судалгаа хөгжүүлэх зардлыг үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас олгоно хэмээн заасан. Таны бүтээгдэхүүнд мэдлэг, технологи шингэснээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай болно.