Боловсруулах  үйлдвэрүүдээ дэмжинэ
Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох
2015.10.19

Боловсруулах үйлдвэрүүдээ дэмжинэ

Аж үйлдвэрийн яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох:

 - Бнд эрх зүйн орчин талдаа олон зүйл хийж байгаа. Туханлбал. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хуулиудыг батлуулсан. Одоо Худалдааны тухай хуульд дээр ажиллаж байна.Үндсэн том баримт бичиг маань гарсан байгаа. Энэ хүрээнд олон улстай, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчидтэй эрх зүйн орчинд ийм чиглэл барьж байгаа, бодлого энэ чиглэлд хандаж байгаа гэдэг зүйлүүдийг гаргаж ирж тавьж байна. Хуулиа эрдэмтэн, судааач, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, төрийн байгууллагуудад ойлгуулах нь чухал. Өнөөдрийн чуулганы гол зорилго.

Мэдээж нарийвчилсан хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал сайдын илтгэлд дурьдагдаж байна. Нийт хөрөнгө оруулалтын 1.4 хувийг эзэлж байна гэдэг бол маш бага үзүүлэлт. 100-аас нэг гэдэг бол ямар байгааг харуулж байгаа хэрэг. Хэрхэн боловсруулах үйлдвэрлэл дээр хөрөнгө оруулалт татах вэ гэдэг ярих л асуудал. Уул уурхайд хөрөнгө оруулалт орж байгаа. Гэхдээ буцаад манай улсад үлдэж байгаа өгөөж нь харьцангуй муу байна.

Тухайлбал, уул уурхайн салбар жилдээ дунджаар 1000-2000 ажлын байр бий болгож байхад боловсруулах үйлдвэр 10 мянга гаруй ажлын байр бий болгодог. Тэгэхээр аль үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлэх үү, аль нь ажлын байр бий болгох уу, тогтмол орлоготой болгох уу гэдэг асуудал маш ойлгомжтой байгаа. Тиймээс энэ салбарын хөрөнгө оруулалтыг механизмыг нь бид харах хэрэгтэй. Дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдээс шалтгаалаад хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна.

Үүнтэй уялдаад Монгол Улсын эдийн засаг ч савалгаатай байгаа. Тиймээс тогтвортой хөрөнгө оруулалтын орчинг бүрдүүлэх, тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохыг тулд боловсруулах үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Тэр нь тухайн компани ч урт хугацаанд ашигтай ажиллах боломжтой. Энэ утгаараа боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад эхний ээлжинд томоохон төслүүдээ танилцуулж байгаа. Давхар хамтарсан хөрөнгө оруулалттай компаниудыг дэмжих чиглэлийг яамнаас дэмжиж байна.