УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2015.10.28

Ирэх онд зээлийн хүүнд 962 тэрбум төгрөг төлнө

Ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 7.9 их наяд төгрөг гэж тооцсон. Үүнд урсгал зардалд 2.7 их наяд, зээлийн хүүд 962 тэрбум төгрөг, татаасд 153 тэрбум, хөрөнгийн зардалд 2 их наяд төгрөгийг тус тус зарцуулах юм байна. Мөн цалинд 1.4 их наяд, бараа үйлчилгээнд болон бусад зардалд 1.2 их наяд төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед зарлагаа ийнхүү өндөр тооцсон нь хөөсөхсөн төсөв батлах эрсдэлийг дагуулна. Иймээс төсвийн зарлагыг бодитой тооцох ёстой гэж УИХ-ын гишүүд санууллаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Говийн бүсэд шатахууны судалгаа хийхэд л таван тэрбум, шорон барихад 37 тэрбум гэх мэт асуудлыг гаргаад батлаад явж байна.  

2016 оны төсвийн төсөлд хөрөнгийн зардалд хоёр их наяд төгрөгийг төсөвлөжээ.