Үе шаттай уналт эхэлсэн
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.
-Төсвийг алдагдалгүй батлахын чухлыг хэн хүнгүй ярьж байна. Харин үүний үндсэн хөшүүрэг нь Онцгой албан татварыг бууруулах цаашлаад тэглэх гэдэг асуудлыг танай бүлгийнхний зүгээс хүчтэй тавьж байна л даа. Гэтэл эрх баригчид татвар нэмж, төсөвт орлого төвлөрүүлэх нь чухал гээд байгаа шүү дээ?
-Шатахуун бол Монгол Улсад эргэлдэж буй бүхий л барааны өртгийг тодорхойлж байна. Худалдаа үйлчилгээнээс авахуулаад гурван сая хүний өдөр тутмын амьд ралыг хөдөлгөж, хүрч, нөлөөлж байгаа зүйл нь шатахуун. Нэг үгээр бол, шатахуунд суурилсан өртөг бий болж байна гэсэн үг. Нүүрс олборлох, худалдаа үйлчилгээ явуулахад шатахуун л хэрэгтэй.
Ганцхан жишээ татахад уулын бая жуулах Эрдэнэт үйлдвэр өнөөдөр алдагдалд орж эхэлсэн. Гэтэл энэ нь шатахуунтай л холбоотой. Цаашлаад Тавантолгойн нүүрс өрсөлдөж чадахгүй байгаа гийн шалтгаан бас л шатахуун. Өнөөдөр хилийн цаадах ОХУ- аас хоёр дахин их үнэтэй шатахууныг монголчууд хэрэглэж байна. Гэтэл бид, манай хувийн хэвшлийнхэн бусадтай яаж өрсөлдөх вэ. Үнэндээ шатахууны үнийг өндөр байлгахыг Засгийн газар зориудаар зохиомлоор бий болгоод байгаа юм.
-Ирэх оны төсвийн тодотголд онцгой албан татварыг нэмэх санал оруулж ирсэн. Энэ нэмэгдэлд хэчнээн төгрөг тусгасан бэ?
-700 гаруй тэрбум төгрөгийн онцгой албан татварыг нэмж авахаар оруулж ирсэн. Гэтэл шатахуунд Засгийн газраас ногдуулж байгаа онцгой албан татварыг тэглэж чадвал өнөөдрийн цахилгаан, дулаан, нүүрснээс авахуулаад уул уурхайн өрсөлдөх чадвар, газар тариалангийн салбар гээд бүгдийнх нь суурь зардал буурна. Одоогийн байдлаар Монгол Улсад гурилын үнэ 1000 төгрөг байна.
Гэтэл хилийн цаана 500-600 төгрөгийн үнэтэй гурил байна шүү дээ. Монголын ард түмэн яагаад ийм үнэтэй зүйл хэрэглэх ёстой юм. Ийм байж бид уул уурхайг хөгжүүлнэ гээд байдаг. Бид асар өндөр өртөгтэй амьдарч байж Оросын нүүрсний уурхайнуудтай Монгол Тавантолгойг яаж өрсөлдүүлэх гээд байгаа юм. Хоёр дахин илүү үнээр нүүрс олборлож байна. Хоёр дахин үнэтэй шатахууны зардлаар “Эрдэнэт” үйлдвэр ажиллаж байна.
Яаж өрсөлдөх юм. Энгийн төвшиндөө ярихад хэрвээ шатахууны онцгой албан татварыг чөлөөлж чадвал такси, автобусны үнэ хоёр дахин багасна. Ерөөсөө Монгол Улсын гурван сая иргэнд дэм болох зүйл нь шатахуун юм шүү дээ. Гэтэл үүнийг зохицуулах Засгийн газар нь татвар нэмээд байгаад л асуудлын гол байгаа юм. Харин үүнийхээ шалтгааныг хямрал хүндрэл гээд байна.
-Шатахууны онцгой албан татварыг нэмснээр цалин, тэтгэврээ нэмнэ гээд байгаа шүү дээ?
-Үгүй. Нөхцөл байдал ингэтлээ хүндэрсэн үед гурван сая иргэнээ бодох уу эсвэл цөөнхийг бодох юм уу. Цөөн хэдэн хүнийг ажилтай болгохын тулд нийт олныг золиосолно гэдэг чинь энэ санаа шүү дээ. Дэлхийн зах зээлд өнөөдөр шатахууны үнэ бараг гурав дахин хямдарчихаад байгаа энэ алтан үеийг Монгол Улс ашиглах ёстой. Шатахууны үнэ ийм үед бид үнээ чөлөөлөөд Монгол Улс зах зээлийн зарчимдаа бүрэн шилжиж орж чадвал таатай үе энэ л байна.
Үнэ өндөр байхад зах зээлийн зарчимд шилжихэд хэцүү байдаг. Харин ийм бага болчихсон үед шилжвэл бүх өртөг унахаар байгаа юм. Тухайлбал, цахилгаан, дулаан, ус, талх, гурил будаа хямдарна. Эрдэнэт, МИАТ ашигтай ажиллана. Тавантолгойн нүүрс өрсөлдөхүйц хэмжээнд хүрнэ. Гэтэл цөөн хэдэн хүнийг шулуухан хэлэхэд энэ данхар төрийг ажил, цалинтай байлгахын тулд онцгой албан татварыг олон түмнээс аваад цөөнхөд хуваарилж байна шүү дээ.
Онцгой албан татварын хэмжээг маш өндөр байхаар оруулж ирсэн. Тухайлбал, нэг тонн шатахууны онц гой албан татвар 200 мянга байхаар оруулж ирсэн. Гэхдээ энэ өмнө нь авч байсан татвар дээрээ нэмж оруулж ирж байгаа өртөг шүү. Дизель түлшний тонн тутамд 300 мянган төгрөг нэмж байна. Таван хувь байсан нэмүү өртгийн албан татварыг 10 хувь болгох гэж байна. Дэлхий ертөнцөөрөө хямралаас хохирол багатай гарахыг оролдож байхад бид илүү өндөр ачааллыг ард түмнийхээ нуруун дээр нэмж байна. Шалтгааныг нь хямрал гээд байдаг. Энэ бол буруу бодлого.
-Тэгэхээр зөв бодлогын эхний алхмыг та онцгой албан татварыг тэглэх гэж хэлээд байна уу?
-Үнэхээр олон түмнээ бодож байгаа бол, хямралыг хохирол багатай даван туулъя гэж байгаа бол онцгой албан татварыг тэглээд өгчих. Тэгвэл аж ахуйн нэгж чинь засаг, төрөөс цалин, тэтгэвэр нэхэхгүй. Ямар нэгэн халамж нэхэх гүйгээр жамаараа явах бололцоотойг л хэлээд байгаа юм.
-Шатахууны зардлын зөрүүгээр төсвийн цоорхойг нөхөж байгааг салбарын сайд хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Улсын төсвийн орлого төвлөрөхгүй байгаа энэ үед өөр гарцгүй ч юм шиг харагдаад байна л даа?
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
-Төсөв юу юм, өнөөх л цөөн хэдэн хүнээ ажилтай болгох буруу бодлого л энэ байхгүй юу. Есөн яамтай байж болно гэсэн мөртлөө яагаад дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаад байгаа юм. Үнэхээр л төсвийнхөө орлогыг бүрдүүлье гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлчих л дээ. 15-16 яамыг ярьснаараа цаг алдалгүй цөөлчих.
Яагаад заавал ирэх оны наймдугаар сарын 1 гэж хойш тавиад байгаа юм. Илүү шаардлагагүй зардлуудаа багасгачих л даа. Онцгой албан татвар авахаа болиод үүнийгээ олон түмэндээ өгчихвөл нийт иргэд төдийгүй аж ахуйн нэгж гээд ерөнхийдөө гурван сая иргэний амьдралд бодитоор нэмэр болох юм шүү дээ. Өнөөдөр үнэндээ шатахуунаар дамжсан өндөр өртөг бий болоод байна шүү дээ.
-Энэ Засгийн газар та бүхний хэлээд байгаачлан онцгой албан татварыг тэглэх ажлыг хийх нь үү?
-Нефть бүтээгдэхүүний онцгой албан татварыг тэглэх асуудлыг зөвхөн Засгийн газар тогтооно гээд УИХ-аас үүрэг өгчихсөн байдаг. Гэтэл өнөөдөр түүхэн боломж ирчихээд байна. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ хамгийн доод цэгтээ хүрчихлээ шүү дээ. Цаашлаад энэ үнэ ойрын хэдэн жилдээ ч хадгалагдахаар байна. Ийм үеийг бид ашиглаад тө рөөс зохицуулсан үнийн бодлогоо чөлөөлчихье. Цахил гаан, дулаан, ус бүгд төрийн зохи цуулалтаар өндөр өртөгтэй бай на. Үүнийгээ л больчих.
Ингэснээр дэлхийн зах зээлийн үнэ манайхтай адилхан болно гэсэн үг. Өмнө нь шатахууны үнийг өсгөхөөс аргагүй байдалд бид орж байсан бол өнөөдөр буулгах бүрэн боломж бий болчихлоо. Үнэ чөлөөлөнгүүт бүх суурь зардал хямдарна. Цаашлаад уул уурхайн бүх бүтээгдэхүүн ч хямдарна. Та бидний өдөр тутмын бүхий л хэрэглээний үнэ хоёр дахин хямдрах бололцоо бий болчихлоо гэдгийг л хэлээд байна шүү дээ.
-Энэ асуудлыг Ч.Хүрэлбаатар гишүүн яриад төсвийн байнгын хороонд цөөнх болж байсан. Мэдээж төсвийн цоорхойг нөхөх нэг боломж учраас онцгой албан татварыг тэглэх та бүхний санаачилгыг эрх баригчид дэмжихгүй юм биш үү?
-Дахиад ярина. Одоогийн төслөөр бол Монгол Улсад өнөөдөр шатахуун дэлхийн зах зээлээс 2.5-3 дахин үнэтэй байна. Энгийн жишээ. ОХУ-ын хил даваад Хиагт тосгонд очиход нэг литр шатахууны бөөний болон жижиглэн нь 600-800 төгрөг байна. Гэтэл наашаа орж ирэхэд Алтанбулагт 1600-1800 төгрөгийн үнэтэй болчих жишээтэй.
Баруун тийш явах тусам 2000-2200 төгрөг болчихож байна. Бид яахаараа 2-3 дахин нугалсан үнээр шатахуун хэрэглэх ёстой билээ. Эдийн засаг унаж байгаа үед аж ахуйн нэгж, иргэн бүр хямралыг аятайхан давж гарах гэж хичээж байна. Амьжиргаа хүчтэй унаж байгаа үед шатахууны татварын чөлөөлөлтөөр амьсгаа авах бололцоо бүрдэж байна шүү дээ. Засгийн газар өөрийн эрх мэдлээр онцгой албан татварыг тогтоодог. Гэтэл хэтэрхий өндөр тогтоогоод байдаг. Дэлхийн зах зээлтэй яаж өрсөлдөх гээд байгаа юм, бүү мэд.
-Төсөв хэлэлцэх үеэр хурцаар ярьж буй бас нэг асуудал нь зээлийн үйлчилгээний төлбөрт олсон орлогынхоо тал хувийг тавиад туучихаж байгаа талаарх л даа. Цаашлаад манай улс ирэх жилээс гаднаас босгосон их хэмжээний бондын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ. Гэтэл төлөх хуримтлал алга гэх юм?
-Төсөв хүнд байгаа буюу олсон мөнгөө зөвхөн зээлийн хүүнд төлнө. Харин хуримтлал үүсгэх, улс орны хэмжээнд хөрөнгө оруулах чадавхиа бид алдаж байна гэсэн үг. Дараагийн шат нь хөрөнгө оруулалт хийх байтугай цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрэх.
Өөрөөр хэлбэл, үе шаттай унаад эхэл чихлээ. Эхний уналт нь төсвийн хөрөнгө оруулалтаараа хөрөнгө оруулах чадваргүй болж байна гэсэн үг. Зөвхөн хүү төлнө, дараа нь зээл төлнө. Үүний улмаас цэцэрлэг, сургууль, замаа яаж барих вэ. Тэр чадвараа л бид алдаад байна шүү дээ.
-Төрийн банкийг хувьчлах асуудлыг төсвийн тодотголоор оруулж ирсэн. Гэтэл 75 тэрбум төгрөгөөр үнэлж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Хамгийн багадаа 150 тэрбум төгрөгийн хөрөнгийн өртөгтэй банк. Үүнийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлах гэж байна. Хямралыг далимдуулж үнэгүйдүүлж, хямд авах гэсэн арга л даа. Түүний нэг илрэл нь Төрийн банкны хувьчлал юм. Төрийн банкны үүрэг нь эдийн засгийн шилжилтийн үед буюу арилжааны банкууд унаж босч байгаа энэ үед гүүр банкны үүрэг гүйцэтгэж байсан.
Тухайлбал, нэг арилжааны банк дампуурахад тэр эрхийг нь Төрийн банк нэгтгэж зангидаж иргэд харилцагчдын хөрөнгийг эрсдэлгүй болгох үүрэг хүлээн ажиллаж байсан. Одоо банкны шаардлага байхгүй гэж үзээд эдийн засаг хүнд байгаа үед орлого бүрдүүлэх шаардлагын үүднээс хувьчлахаар оруулж ирж байна. Хувьчлах гэж байгаа бол өөрийн өртгөөс нь илүү үнээр хувьчлах ёстой шүү дээ.