Дархан, Хөвсгөл, Увсад ажиллана
2011.02.14

Дархан, Хөвсгөл, Увсад ажиллана

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын талаар Байнгын хорооны дарга Д.Одбаяр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо нийт 19 удаа, дунджаар 75 хувийн ирцтэй, 23 цаг минут хуралдаж, нийт 34 асуудал хэлэлцсэнээс хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл 14, бусад асууДал тавыг тус тус хэлэлцэн баталжээ.

Уг байнгын хороо нь Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын Tyxaй хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дагалдах 26 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан байна. Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүнээс өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл, дагалдах 29 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нарын гурван гишүүнээс өргөн мэдүүлсэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчдын зөвшөөрснөөр нэгтгэн нэг төсөл болгон боловсруулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулжээ. Байнгын хорооны болон Дэд хорооны тогтоолоор есөн ажлын хэсгийг шинээр байгуулсан бөгөөд ажлын хэсэг нийт 32 удаа хуралдсан байна.

 

Хууль зүйн байнгын хорооныхон УИХ-ын хаврын чуулган эхлэх хүртэлх хугацаанд Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Ерөнхий газрын салбар, Прокурорын газрын үйл ажиллагаатай танилцах Мөн Хөвсгөл, Увс аймгийн Хилийн цэргийн ... дугаар ангиудын үйл ажиллагаатай танилцана. Түүнчлэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр онол практикийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.