Г.Баярсайхан:    Э.Бат-Үүлийн санаачилсан хуулиар эрх баригчдыг шүүмжилсэн гишүүдийг цаазлах юм байна л даа
2011.01.26

Г.Баярсайхан: Э.Бат-Үүлийн санаачилсан хуулиар эрх баригчдыг шүүмжилсэн гишүүдийг цаазлах юм байна л даа

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах. тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Ашигт малтмалын асар их баялгийн хуваарилалтыг . хийх гэж буй өнөөгийн нөхцөлд УИХ-ын гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлах, хаалттай хуралдуулах, олонхын санаанд нийцэхгүй үг хэлбэл, хариуцлага тооцож цаазын ял үүрүүлэхээр хуульчлагдсаныг Г.Баярсайхан гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ сэдвээр ярилцлаа.


-Э.Бат-Үүл г
ишүүний санаачилсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл ард түмний амыг барихад чиглэгдсэн гэж та үзэж байгаа юм байна. Ингэж үзэх болсон үндэслэл юу вэ?

-УИХ-ын гишүүн ард түмнээсээ сонгогддог. Би хувьдаа УИХ-ыг Монгол Улсын төр гэж ойлгодог. Төр өөрөө ард түмний мэдэлд байгаа. Тэгэхээр УИХ-ын гишүүн ард түмнээс авсан мандатынхаа дагуу иргэд, сонгогчдынхоо байр, суурийг илэрхийлж төрийн бодлогод тусгах гүүр нь болдог. Сүүлийн үед нэг зүйл их ажиглагдах боллоо. Тэр нь юу вэ гэвэл, уул уурхайн баялгийн маш их хуваарилалт явагдаж байна. Уул уурхайн баялгийн хуваарилалт явагдахтай зэрэгцэн зарим улс төрийн нам, хэсэг хүн, улс төр дэх олигархын бүлэглэлийн зүгээс Монгол Улсын гол, гол хуулиудыг хэлэлцэх үеэр их хурлыг аль болох хаалттай хуралдуулахыг санаархах болсон. Хаалттай хуралдуулбал УИХ дотор хэлэлцэгдэж байгаа асуудлууд ард түмэнд ил гарахгүй. Бусад байнгын хороодыг ч гэсэн хаалттай xуралдуулах, бүлэг болгоноос УИХ-ын чуулганд үг хэлнэ гэхэд таван хүнээр тоог нь хязгаарлах гэж байна. Тэгснээр УИХ-д цөөнх болж байгаа гишүүдийнхээ амыг барьж, олонхоороо дулдуйдан өөрсдийн байр, суурийг тулгах, хүчээр түрэмгийлэх, олонхын дарангуйлал явуулах асуудал яригдаж байна шүү дээ. Монголын төр хэзээд нээлттэй байх ёстой. Нээлттэй байна гэдэг бүх асуудлыг дэлхий даяар ярина гэсэн үг биш. Монголын төрд хар хайрцагны бодлого гэж бий. Тэр асуудлаа хаалттай ярьж болох журам нь бий. Э.Бат-Үүл гишүүний санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг би УИХ-ын гишүүний,ард түмний үг хэлэх эрхийг боож байна гэж үзэж байгаа.

-Сүүлийн үед засагт хамтарсан хоёр намынзүгээс намын дарга, удирдлагуудаа шүүмжилсэн жирийн гишүүдээ ад үзэх, хяналт, шалгалтын байгууллагуудаар дарамтлуулдаг явдал газар авсан гэсэн мэдээлэл хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд гарах болсон. Э.Бат-Үүл гишүүний санаачилсан хуулийн төсөлд УИХ-ын гишүүн төрийн эсрэг үг хэлж болохгүй гэсэн санаа орсон нь үүнтэй агаар нэг гэсэн яриа саарал ордноор тархаад байна?

-Хууль санаачлагчийн зүгээс "УИХ-ын гишүүн төрийн эсрэг үг хэлэх юм бол тангаргаасаа няцсантай ижил гэсэн үг оруулж ирсэн байгаа. УИХ-ын гишүүн тангаргаасаа няцвал эх орноосоо урвасанд тооцогдох, цаазын ялтай. Тэгэхээр өнөөдөр тийм зүйл рүү явуулахаар хуульчлах гэж байна. Өнөөдөр уул уурхайн баялгийг хуваарилах асуудал ид яригдаж байгаа. Гэтэл том, том нүүрсний уурхайнууд Австралийн гарт орчихсон. Бид дэлхийн зах зээл дээр нүүрсний том тоглогч байх эрхээ алдчихсан. Стратегийн том ордуудыг ярьж байгаа ч тал хувийнх нь хувьцаа гадаадуудын мэдэлд оччихсон байгаа шүү дээ. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүдийн амыг барьж яах нь вэ. Олонхын дарангуйлалтай УИХ-д цөөнх болсон гишүүнээ үг хэлснийх нь төлөө хааж, боож шоронд хүртэл хийж байсан жишээ бий. Олонхоороо түрэмгийлж цөөнх болсон гишүүдийнхээ үгийг яаж ч эргүүлж болно, тэгж чадна шүү дээ. Бүх эрх мэдэл, цагдаа, шүүх, прокурор тэдний мэдэлд байхад хэнийг ч эх орноосоо урвагч, тангаргаасаа няцсан гэж хэлж чадна гэсэн үг. Өнөөдөр зарим хүн "Өмнөговьчууд аймгаа тусгаар улс болгоод хамаг байдгаа ачаад урагшаа гарвал яах вэ" гээд ярьж байна Тэгвэл Өмнөговьчууд хэзээ ч тэдний ярьж байгаачлан тусгаар улс болохгүй. Тэр газар доорх баялаг нь аль хэдийнэ өөр эзэнтэй болчихсон. Өмнөговийг тусгаарлаад байх ч шаардлагагүй.

-Хэрэв УИХ хаалттай хуралддаг, гишүүдийн үг хэлэх эрхийгтаванхүнээр хязгаарладаг болчихвол нөхцөл байдал эсрэгээрээ эргэж мэднэ гэж та хэллээ. Хуулийнтөсөлд оруулснаар гишүүд иймэрхүү утгатай үг хэлсний төлөө өдөөн турхирсанд тооцогдох юм шиг ойлгогдож байна?

-УИХ-ыг хязгаарлаж зааглах тусам, битүү хаалттай хуралдуулах тусам ард түмнээсээ холдож байна гэж хэлсэн юм. Саарал ордонд хаалттай хуралддаг эрх баригч анги бий болж байна. Ний нуугүй хэлэхэд өнөөдөр ард иргэдийн амьдрал хүнд байгаа. Тэд ханцуй дотроо гараа зангидчихсан л явж байгаа. МАН-ын цагаан байрыг нурааж чадсан юм чинь хүсвэл саарал ордныг арчаад хаяна шүү дээ. Би хувьдаа тэгж л харж байна. Тиймээс ард түмнийхээ өмнө хаалт босгож, амыг нь барих биш харин ч улам нээлттэй болго тэгээд хүмүүсийн үгийг сонс гэж хэлж байгаа. Иргэний нийгэм, иргэд яагаад бухимдаад байна гэвэл үгийг нь сонсохгүй байгаа учраас. УИХ-аас гаргаж буй олон хууль иргэдийн эрх ашигт нийцэхгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө нацист Германд Гитлер хүчээ авч байхад улс төрийн бүх нам, Будестагийн гишүүдийн үг хэлэх эрхийг хязгаарлаж, өнөөдрийн манайд яригдаад байгаатай адил хаалттай системээр явж байсан, Тэр үед иргэд нь дуугүй байсан. Дуугүй байсных нь дүнд нацизм Европт ялж дэлхийн II дайныг өдөөсөн. Германы ард түмэнд дайны дараа ямар их гашуун зовлон авчирсан билээ. Тухайн үед Германы Будестаг хууль гаргасан. Засгийн газар, эрх, баригчид ард түмний эрх ашгийг хамгаалж чадахгүй бол хамгаалах эрх нь ард түмэнд бий гэж хуульчилсан байдаг. Тийм байх ёстой юм. Өнөөдөр Монголын ард түмэн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үгээ яаж хэлэх вэ гэвэл УИХ-д сонгосон гишүүнээрээ дамжуулна. Тэр эрх чөлөөг нь хааж боох гээд байна шүү дээ.

-Э.Бат-Үүл гишүүн Байнгын хорооны хуралдаанд хэлэхдээ "Гишүүд ойлгохгүй байна, Та нар будилаад байна" гэж байсан?

-Хууль санаачлагчид байнгын хорооны хурал дээр улайм цайм "Гишүүд будилж байна" гэж хэлээд байгаа юм. Тэгж болохгүй, тийм юм байх ч үгүй. Тухайлбал, та надаас хэний төлөөлөл вэ гэж асуулаа гэхэд би мэдээж ард түмний төлөөлөл, Чингэлтэй дүүргийн иргэдийн төрд сонсгосон төлөөлөгч гэж хариулж таарна. Тийм учраас, би УИХ-д сууж байraa. Э.Бат-Үүл гишүүний санаачилсан хуулиар эрх баригчдыг шүүмжилснийхээ төлөө би ардын дайсан болох нь ээ. Тухайлбал, би экологич хүн. Өнөөдөр хүрз, жоотуу бариад "Хувьсгал хийе" гэж хэлбэл, төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох уу. Мэдээж миний хэлж буй үгийн цаад утга нь Ногоон хувьсгал байж таарна. Хэрэв эрх баригчид сонгуулиа булхайтай явуулаад, хууль бус аргаар төрийн эрх бариад байх юм бол, дараа дараагийн сонгуулийг ч тэр маягаараа явуулаад байх юм бол ард иргэд босож тэмцэнэ шүү дээ. Би ч гэсэн шударга ёсыг шаардаж тэмцэх л болно. Би хурал дээр байр, сууриа тодорхой илэрхийлсэн. Шударга бус сонгууль хийж, булхайгаа нууж дараад байх юм бол тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Өнөөдөр 1937 оны үйл явдлыг эргэн саная л даа. Тэр үед өөрийнхөөрөө сэтгэдэг, өвөрмөц үзэл бодолтой, түүндээ үнэнч хүмүүсийг хэлмэгдүүлж байсан. Тухайн үеийн нэг намын бодлоготой нийцээгүйнх нь төлөө 100 мянган сэхээтнийг хэлмэгдүүлсэн. Түүнтэй агаар нэг болж байгаа биз.Жишээлбэл долдугаар сарын 1-ний үйл явдал иргэдийн буруу болж таарч байна. Нэг үгээр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн буруу болж таараад нөгөө талд нь тэднийг нухчин дарсан, таван хүний амь нас хөнөөсөн эрх баригчдын зөв болж таарч байна шүү дээ, энэ хуулийг баталбал. Хуулийн төслийг би долдугаар сарын 1-нд таван хүнийг буудаж амийг нь хохироосон гэмт хэрэгтнүүдийг хаацайлах хууль гэж харж байна. Тиймээ эсэргүүцэж байгаа.УИХ-ын гишүүний хэлсэн үгийг хариуцлагатай болгох гэж байгаа бол гишүүдийн ёс зүйн дүрмийг чанаржуулах ёстой. Өнөөдрийн ёс зүйн дүрмийг би төгс төгөлдөр гэж хэлж чадахгүй. Ёс  зүйн дэд хороо гишүүдийн халдашгүй байдалтай ярих эрх байхгүй шүү дээ. Тухайн асуудлыг зөвхөн хуулийн байгууллагад дамжуулах л үүрэгтэй. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг сайжруулах талаас хууль гаргана уу гэхээс үг хэлэх эрхийг хязгаарлаж, Ямар нэгэн өнцгөөс харж хариуцлага тооцдог байж таарахгүй.

-Монгол хэлэнд нэг үголон утга илэрхийлдэг. Ямар үг хэлбэл, төрийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох болж байна?

-Тэр ялгааг нь асуусан л даа, Э.Бат-Үүл гишүүнээс. "Монгол хэл баялаг, ямар үгийг төрийн эсрэг гэмт хэрэг гэж тооцох вэ. Арван үг дотор багтаагаад хэлчих" гэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ч, байнгын хороон дээр ч асуусан. Хамгийн гол нь тэрийг хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар үгийг төрийн эсрэг гэмт хэрэг, өдөөн турхирч байна гэж үзэх вэ гэдгээ ялгах ёстой. Зааг, ялгаа байхгүй учраас л энэ бол хэлмэгдүүлэлтийн нэг зэвсэг болно гэсэн үг. Цаашид эрх баригчид дураараа авирлаж байх нэг багаж нь болно. Ард түмнээсээ сонгогдсон УИХ-ын гишүүн үг хэлэхээсээ өөрөө айж явна гэхээр нийгэмд ямар их айдас хүйдэстэй уур амьсгал бий болох нь ойлгомжтой шүү дээ.

-Зарим гишүүн, тухайлбал Д.Арвин "Захиалгат хуулийн төсөл" гэж байнгын хорооны хуралдаан дээр шүүмжилж байна лээ. Мөн Голын сав, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэн хайх, олборлохгүй байх тухай урт нэртэйхууль хэрэгжихгүй байхад ажлын хэсгийнхэн "Засгийн газар уул уурхайнхнылоббинд автсан" гэж шүүмжилж байснаас үзэхэд захиалга гэдэг нь ортой гэсэн үг үү?

-Би өөрийнхөө л байр, суурийг хэлье. Байгалийн асар их баялгийг хуваарилж байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүд байр, сууриа улам илэн далангүй илэрхийлж байх ёстой. Гишүүд бөгөөд УИХ нээлттэй байх ёстой. Хаалттай горимоор явах асуудал нь журмаараа зохицуулагдаж байгаа.

-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга саяхан "УИХ-ын гишүүний бүрэн эрхийгхуулиасавчхаяххэрэгтэй" гэж мэдэгдсэн. Энэ талаар юу хэлэх вэ?

-УИХ 76 гишүүнтэй. Халдашгүй дархан эрхтэй энэ гишүүд төрийг дархалж яваа. Гишүүний бүрэн эрхийг үгүйсгэж байгаа бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ыг үгүйсгэлээ гэж ойлгож байна. Хэдийгээр өөрийнхөө намын гишүүдэд хамааруулж хэлсэн, МАН-ын дотоод дахь халуун гал тогооны хэрэг ч ижилхэн мандаттайгишүүний хувьд сонсоход тэгж л ойлгогдож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.