Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав
Байнгын хорооны хуралдаанаар Түр орлон гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өгсөн тайлбартаа, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний зөвлөлийн асуудлаар байнгын хорооны тогтоолын санал оруулж байна. Энэ онд төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалаад Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажиллах урсгал зардал төсөвт суугаагүй.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг түр хойшлуулсан. Энэхүү шалтгаануудын улмаас Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг одоогоор байгуулах боломжгүй байгааг хэллээ. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн эрх үүргийг тус Үндэсний зөвлөл байгуулагдах хүртэл буюу 2017.01.01-ийг хүртэл Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлөөр түр гүйцэтгүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж батлав.