Хууль зүйн байнгын хороо хууль зөрчөөгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын дарга хууль зөрчсөн гэх шүүмжлэлийг МАН-ын гишүүд хэлсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх болоход гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.
Харин үүнтэй холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тайлбар хийлээ. Тэрээр "Хуулийн зүйл заалт уншъя. ХЗБХ ямар ч хууль зөрчөөгүй. ИХ хурлын дэгийн хууль 40-р зүйл. Цэцийн гишүүдийг томилж, эргүүлэн татах журам. 40.1-д Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг УИХ ажлын тав хоногийн дотор хэлэлцэнэ. Цэцийн гишүүнийг эргүүлэн татах бол энэ хуулийн 40.1-д заасан журмаар хэлэлцэнэ. Хуулийг нь уншаад өгчихлөө. Цагаан дээр хараар биччихсэн байна. Хууль зүйн байнгын хороо хуулийн дагуу ажилласан. С.Бямбацогт эсвэл Я.Содбаатар хууль зөрчсөн гэдгийг тогтоодоггүй юм" гэсэн.
Ингээд хууль зөрчөөгүй гэж үзсэнээр асуудлыг хэлэлцэх болоход УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа. Харин одоо Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.