Бямбацогт.С Тэрбишдагва.Д 2016.02.22 | Телевиз: TV9

Ээлжит бус чуулганы эхэнд хуулиудын эцсийн найруулгыг сонслоо

Ээлжит бус чуулганы эхэнд хуулиудын эцсийн найруулгыг сонслоо

Ээлжит бус чуулганы ирц бүрдэж нээлтээ хийлээ. Хэдийгээр МАН-ын бүлэг 100 хувь ирц бүрдүүлээгүй ч бусад нам хүчний гишүүд цуглаж чуулган нээх ирц бүрджээ.  Хэрвээ ээлжит бус чуулган нээлтээ хийсэн тохиолдолд эхний асуудал нь үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эргүүлэн татах асуудал байсан ч УИХ-ын дарга хойшлуулж, эхлээд зарим хуулиудын эцсийн найруулгыг сонсохоор болсон юм.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Өнөөдөр ээлжит бус чуулганд суууж албан ёсоор эхэллээ. Төрийн ажил гацах ёсгүй. УИХ-ын гишүүн, ард түмнээс сонгогдсон хүний хувьд их хуралдаа сууж, үгээ хэлж хурлын танхимд асуудлаа шийдэж байхыг зөв гэж үздэг. Их хурлын чуулганд 39-р гишүүнээр орж ирлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: МУ-ын үндсэн хууль болоод, УИХ-ын тухай хууль, төрийн ордны эрх зүйн тухай хуульд чуулганы танхимд зөвхөн чуулган хуралдана гээд заасан. Байнгын хорооны хуралдааны танхимд байнгын хороодын хурлаас гадна бусад сургалт, семинар болж болдог. Гэтэл энэ хуулийг зөрчөөд семинар хийж байна гэж эрх барьж байгаа нам шүүмжлээд сууж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...