Дэлхийн улс орнууд "мүүн" шашиныг хуулиараа хориглосон байдаг
Мүүнийн шашины урсгал 1970-1980 оны хооронд хүчээ авч олон мянган хүн элсэж байжээ. Энэ номын урсгал, үзэл баримтлал нь библийн номд үндэслэсэн өрнөдийн философитой төстэй хэдий ч Солонгосын уламжлалт шашины урсгалч гэж үздэг байна. БСШУЯ-ны газрын дарга Насанбаяр гэх эмэгтэйгээс эхлэлтэй мүүний шашин нь олон мянган хосыг нэгэн зэрэг гэрлүүлдэг хөдөлмөрийн боолчлол явуулдаг шашины гаж урсгал байдгийг мэдээллэсэн билээ. Гэвч мэдээллийн дунд ташаа нэгэн зураг байсан нь Христийн сүмийн пасторыг энэ урсгалын төлөөлөгч мэтээр харуулсан байна.
Яг ийм маягаар гарч ирсэн нэгэн зурганд УИХ-ын гишүүн О.Баасанхүү байсан. Тэрээр мүүний шашинтан биш ч гэлээ энэ шашныг боолчлолын хөдөлмөр эрхлүүлдэг гэдгийг шашин судлалаар зэрэг хамгаалахдаа олж мэдсэн гэдгээ хэллээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Шашин шүтэж байгаа үгүйгээр тайлбарлах боломж байхгүй. Яагаад гэвэл шашин шүтэх, шашины үйл ажиллагаанд оролцох гэдгийг ялгаж үзэх хэрэгтэй. Мүүний шашинд бол тэнгэрлэг зарчим гэдэг хар номтой. Тэнд байгаа зан үйл, ёслол зэрэг нь байдлаас нь дэлхийн ихэнх орон татгалздаг. Үүнд улс төрчид оролцоод байх нь дэмий юм. Миний хувьд Христийн эвангел чиглэлийн итгэл үнэмшилтэй, дэлхийн хамгийн том Христийн итгэгч. Хамгийн хүмүүнлэг урсгал шүү дээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Олон Монголын нийгмийн зүтгэлтэнүүд Дэлхийн Монголчуудын энх тайвны холбоо гэдэг байгууллагын хуралд оролцож байсан. Би ч бас оролцож байсан. Энэ хуралд оролцсоны төлөө, дэлхийн монголчуудын энх тайвны холбоо гэдэг байгууллагын цаана ямар нэгэн шашин байсан гэдэг зүйл ярьж, хүмүүсийг бие биенийхээ нэр хүндийг гутаах, хороондоо эв нэгдлээ устгах хэрэгсэл болж байгаа нь гадныхны явуулга байж болохыг үгүйсгэхгүй. Миний хувьд шарын шашинтан, буддизмыг дээдэлдэг.
Бүрэн эхээр нь бичлэгээс ...