2016.03.22
83 иргэн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдлаа
Орон сууц худалдан авах боломжгүй, түрээсийн орон сууцанд амьдрах сонирхолтой иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн өмчийн бүх хэлбэрийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлж, иргэдийн орон сууцны хангамж нөхцлийг сайжруулах зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хөтөлбөр Дархан-Уул аймагт хэрэгжиж, 300 гаруй иргэн хүсэлтээ ирүүлснээс 83 иргэн түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдлаа.
“Эхний ээлжинд 30-50 м.кв 920 орон сууцанд захиалга авна” гэж Барилга хот байгуулалтын яамны сайд З.Баянсэлэнгэ хэллээ.