2016.04.01

Монголын эмэгтэйчүүд бүгд дайчин зан чанартай

“Гилийн хатан” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцжээ.

Та улстөрч гэдэг дүрээрээ энэ нэвтрүүлэгт оролцож байна. Хүн амьдралдаа маш олон дүртэй байдаг. Та аль дүрдээ хамгийн их хайртай вэ?

Аав, ээжийн охин байх дүр минь хамгийн сайхан. Хүн эцэг эхтэйгээ байхдаа хамгийн жаргалтай, баян байдаг юм байна гэдгийг аавыгаа алдсаныхаа дараа л ухаарч байсан. Тиймээс өөрийн ээжийгээ, бас ханийнхаа ээжийг баярлуулахыг боддог. Мөн охины үүргийг гүйцэтгэхийг л бодож явдаг.

Та эхээс хэдүүлээ вэ?

Эхээс 5-уулаа айлын бага. Эцэг эхдээ эрхэлдэггүй хүн гэж байхгүй. Тэгж өнгөрүүлсэн мөч л хэзээ ч мартагддаггүй. Эцэг эхдээ эрхлэхдээ би их зөв эрхэлдэг байсан.  Их ажилтай хүүхэд байлаа. Аав, ээж минь ч төдий чинээгээр намайг хайрладаг байв.

Таны дайчин зан чанар хэнээс өвлөгдсөн бэ?

Би л ганцаараа дайчин зан чанартай биш. Манай Монголын эмэгтэйчүүд бүгд л дайчин. Өнөөдрийн нийгмийн байдлыг харахад эмэгтэйчүүд гол ачааг нуруундаа үүрч явна. Эмэгтэй хүн бүрт ийм чанар бий. Ил болоогүй ч сэтгэлийнх нь цаана нуугдаж байгаа л гэж боддог. 

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү 

                           / эх сурвалж - Гилийн хатан нэвтрүүлгээс /