2016.04.19

Барилгын салбар их өвөрмөц салбар

“Хүн амыг орон сууцаар хангах бодлогыг хэрхэн яаж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ” энэ талаар нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Өнгөрсөн хугацаанд зорилтот бүлгүүдэд чиглэсэн орон сууцны томоохон хөтөлбөрүүд цаашид тогтвортой хэрэгжих боломж бий юу?

Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Барилгын салбар их өвөрмөц салбар. Барилгын яам барилга барьдаггүй. Бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бодлогын хэмжээнд удирдлагаар хангаж, бодлого боловсруулахад оролцдог. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-аас олон тогтоол шийдвэрүүд гарсан. Бодит амьдралд биеллээ олж чадаагүй байсан иргэдийн дунд буй олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Тухайлбал найман хувийн ипотекийн зээл Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотойгоор гацаалттай байсан. Үүнийг Барилга, хот байгуулалтын яамнаас тодорхой хуулийн төсөл оруулж, амжилттай хэрэгжүүлсэн.

Энэ өвөрмөц салбарын цаашдын бодлого, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд төрийн тогтвортой бодлого их чухал. Төр савалгаатай бодлого хэрэгжүүлснээс болоод өнөөдөр гарсан шийдвэр маргааш үгүйсгэгдэж байдаг. Үүнээс үүдэн төр болон ТББ-уудын хооронд маргаантай асуудал үүсч байна. Энэ асуудлыг цэгцэлж, шийдвэрлэхийн тулд олон арга замыг илэрхийлж, холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү