2010.01.11
Д.Очирбат: Хуулийнхныг утсан хүүхэлдэй шиг хөдөлгөх боломж бүрдэхээс болгоомжилсон
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Х.Тэмүүжин болон 16 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх үед хууль зүйн сайд, хууль санаачлагч хоёрын хооронд маргаан үүсч, ёстой л "галзуу ноход" мэт үзэлцсэн. Гэвч УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Байнгын хорооны хуралдаанд суусан гишүүдийн дэмжлэгийг хүлээгээгүй юм. Уг хууль батлагдан хэрэгжиж эхлэх юм бол парламент шүүх, прокурор болон бусад албан байгууллагын удирдлагыг дуудан уулзах бүрэн эрхтэй болох юм байна. Мөн тэдний үйл ажиллагааг хянах бүтцийн байгууллага бий болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Очирбатын байр суурийг сонирхов.
-Байнгын хорооны хуралдаан дээр хэрүүлийн алим дэлгэсэн УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа юу?
-Үгүй. Миний хувьд эсрэг байр суурьтай байна. Энэ хуулийн төсөл хэрэгжих боломжгүй гэж харж байгаа шүү.
-Яагаад?
-Хууль тогтоох дээд байгууллага өөрийн мэдлийн, байгуулдаг, томилдог бүтцэд хяналт шалгалт явуулах үүрэгтэй. Гэтэл үүн дээрээс нэмж хууль хяналтынханд шалгалт явуулж, дуудаж загнах гээд нь ойлгомжгүй байна. Ямар захиргааны байгууллага биш дээ. Парламент хууль тогтоох, баталсан хуулийн хэрэгжилт, хуулийн үндсэн чиг үүрэгт л хяналт тавих ёстой болохоос байцаалт явуулах ёсгүй. Хэрэв Тэмүүжин гишүүний санаачлан оруулж ирсэн хууль батлагдвал гишүүд, улс төрийн хүчин хувийн ашиг сонирхлын үүднээс бүх зүйлд хандах боломж бүрдэнэ. Хуулийнхныг утсан хүүхэлдэй ингэ тэг гээд байх юм бол тухайн байгууллагын хүч, нөлөө багасна. Ер нь, хэн дуртай нь төрийн байгууллагаа муулж, дайрч давшлаад байх нь буруу. Үүнээс болж иргэд нь төрдөө итгэх итгэл нь суларсаар байгаа шүү.
-Шүүх, прокуророо парламент нь хянаж, хуулиа барьж ажиллаж чадаж байна уу гэдгийг шалгах нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзэж байгаа?
-Хэрэв ийм зүйл бий болчихвол цагдаа, прокурор, шүүхийн хараат бус байдал гэж байхгүй болно. Ямар ч хэрэг мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд бид шууд оролцох эрхтэй болчихно шүү дээ. Ерөнхийдөө одоогийн мөрдөгдөж байгаа хуулиа хүчингүй болгоход хүрэх юм. Нэг ёсондоо нөгөө хараат бусаар ажиллана гэсэн заалтаа хасах шаардлага гарна гэсэн үг. "Долдугаар сарын 1" нээлттэй хэлэлцүүлэг шиг цагдаа, прокурорыг авчирч загнах нь буруу.
Өөрөөр хэлбэл, гишүүдийн хэн нэг нь тэднийг дуудаж хуулийн байгууллагын хараат бус байдалд нь халдаж "тэрнийг шалга, тэр тэгсэн шүү шалга" гээд л өс хонзонгоо авах зорилгоо хэрэгжүүлж эхэлнэ. Иймэрхүү зүйл гарч болзошгүй болохоор л эсэргүүцээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, гишүүдийн хэн нэг нь тэднийг дуудаж хуулийн байгууллагын хараат бус байдалд нь халдаж "тэрнийг шалга, тэр тэгсэн шүү шалга" гээд л өс хонзонгоо авах зорилгоо хэрэгжүүлж эхэлнэ. Иймэрхүү зүйл гарч болзошгүй болохоор л эсэргүүцээд байгаа юм.
-Уг хэлэлцүүлгээр ямар нэгэн зүйлийг шүүж, хэн нэгнийг буруутгаагүй?
-Үгүй. Хэлэлцүүлгийн гол зорилгоо умартсан. Чи зөв ажилласан уу, чамд ямар гомдол байна гэх мэтээр явсан болохоор шүүн таслах, буруутныг хайсан үйл явц гэж хэлээд байгаа юм. Өнөөдөр энд суугаа 76 гишүүний аль нэг нь хувийн болон хувьс-галын ашиг сонирхлоор ийм зүйл хийж болзошгүй учир хууль шүүхийн байгууллагын эрх мэдэл хэвээр үлдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Уг нь, иргэдийн гомдлоор хуулийнхны алдаатай үйлдлийг хянан шалгадаг байгууллага үйл ажиллагаагаа