Ж.Сүхбаатар бодибилдингийн холбооны ерөнхийлөгч, С.Эрдэнэ дугуйн спортын нэгдүгээр зэргийн тамирчин
2010.10.22

Ж.Сүхбаатар бодибилдингийн холбооны ерөнхийлөгч, С.Эрдэнэ дугуйн спортын нэгдүгээр зэргийн тамирчин

Төрийн ордны өргөтгөлд парламентын музей нээгдлээ. Үе үеийн УИХ-ын тухай үзэж харах юм олонтой энэ музейд одоогийн гишүүдийн талаарх баримт материал ч цөөнгүй бий.


УИХ-ын гишүүдийн бага залуудаа гаргаж байсан спортын амжилтууд, хэн нь ямар спортын холбооны ерөнхийлөгчийн сонгуульт ажилтайг эгнүүлэн бичжээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар бодибилдингийн холбооны, Р.Раш гишүүн цанын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг юм байна. Ц.Сэдванчиг гишүүн волейболын спортын нэгдүгээр зэрэгтэй. Мөн тэрээр ахмадын гольфын улсын аварга юм байна.

С.Эрдэнэ гишүүн дугуйн спортын нэгдүгээр зэргийн тамирчин гэнэ.

Л .Гүндалай гишүүн Германы шатрын спортын хоёрдугаар зэрэгтэй аж. Тэрээр Германд оюутан байхдаа шатар шаггүй тоглодог байсан бололтой.

Мөн Д.Загджав гишүүн волейболын спортын мастер бол Д.Очирбат гишүүн дэд мастерын зэрэгтэй шилдэг тамирчин байжээ.

Энэ мэтчилэн эрхэм гишүүдийн хууль батлахаас гадна спортод гаргасан амжилт үргэлжилнэ.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.