Бүрэн эрхийн хугацаа нь дууссан МҮБХ-ны цэцдийн зөвлөл хууль бусаар хуралдсан гэв
2018.05.07

Бүрэн эрхийн хугацаа нь дууссан МҮБХ-ны цэцдийн зөвлөл хууль бусаар хуралдсан гэв

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт буюу энэ сарын 3-нд Монголын үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал болсон. Уг хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон зарим гишүүн оролцож, дараагийн “Их эе” хурлын тов, оролцох гишүүдийн квотыг баталсан байна.

Харин уг хурлыг хууль бус хэмээн МҮБХ-ны гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Учир нь өнгөрөгч хурлыг зохион байгуулж, хуралдуулсан 2002 оны МҮБХ-ны IV Их Эеэс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон аж. 

"МҮБХ-ны тэргүүний албан ёсны шийдвэр, Ажлын хэсгийн ахлагчийн оролцоогүйгээр хуралдуулсан нь хууль бус бөгөөд Улсын заан Ж.Ганболд тус холбоог төлөөлөх эрх байхгүй" хэмээн МҮБХ-ын гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ албан тоотоор мэдэгдсэн байна.

МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат олон жилийн туршид үргэлжилсэн маргааныг эцэслэх зорилгоор маргалдагч хоёр талын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсгийн ахлагчаар Дархан аварга Х.Баянмөнхийг ахлуулсан юм.

МҮБХ-ны гүйцэтгэх захирал Ж.Ганболдын албан тоот