2019.11.19

А.Сүхбат: Туул голын асуудлаар хуулийн төсөл боловсруулсан Засгийн газар үүнийг хэзээ өргөн барих вэ?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.19/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Сүхбат

Байгаль орчныг хамгаалах тухай хууль, ойн тухай хууль, усны тухай хууль гээд урт нэртэй хуулийн нэг хэсэг яваад байна. Гэхдээ аль ч хууль хэрэгждэггүй. Байгаль орчноо сөнөөдөг бохирдуулдаг. Байгаль орчны яам нэрэн дээрээ жаахан анхаармаар байна. Байгаль орчныг хамгаалах яам орчны яам гэж юу хэлээд байгаа юм бэ? 

Өнгөрсөн хавар БЗД-ийн 13-дугаар хороо Хонхор нуурийн хөвөөн дээр орших хар тугалганы нэлээд хэдэн үйлдвэртэй очиж танилцсан. Нөхцөл байдал маш хүнд ард иргэдийг бухимдуулсан гол усыг хордуулсан Хятадын хөрөнгө оруулалттай компани байсан. Ерөнхий сайд, Их хурлын дарга нарт мэдээлсэн. Л.Оюун-Эрдэнэ сайд ажлын хэсэг байгуулж тэр үйлдвэрийг хаасан. Тэр компани дээр эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаж байхад БОАЖЯ, Мэргэжлийн хяналт дахин зөвшөөрөл олгосон. Өнөөдөр тэнд Ширэмний үйлдвэр ажиллаж байна. Хэн энэ Хятадын хөрөнгө оруулалттай компанид дахин дахин зөвшөөрөл олгоод байна вэ? 

Туул голыг улсын тусгай хамгаалалтад авах захирамж 2017 онд гарсан. Судлаад шаардлагатай бол хуулийн төсөл боловсруул гэсэн чиг үүрэг өгсөн. Энэ дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж миний бие ахалсан. Бургас хяддаг амины орон сууц барих гэдэг бусармаг үйл ажиллагаа зогсохгүй байгаа. Энэ дээр хуулийн төсөл боловсруулсан. Засгийн газар үүнийг хэзээ өргөн барих вэ?

А.Сүхбат: Туул голыг бие даасан хуультай болгох зайлшгүй шаардлагатай