Пропорциональ системийг хамгийн энгийн хувилбар Нидерланд улсад байдаг
2010.03.15

Пропорциональ системийг хамгийн энгийн хувилбар Нидерланд улсад байдаг

Нидерланд улс сонгуулийн Пропорциональ системийн хамгийн энгийн хэлбэр болох “намын нэрсийн жагсаалтын систем /list system/”-ийг ашигладаг.

Тус улсын парламентын 150 гишүүн үндэсний хэмжээний нэг сонгуулийн тойргоос сонгогддог. Улстөрийн намууд өөрийн намаас нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргаж, сонгогч тэдгээрээс нэгийг нь сонгоно.

Санал тооллого хоёр үе шаттай. Эхний шатанд нам бүрийн үндэсний хэмжээнд авсан саналыг тоолж, нийт саналд авах хувьд шилжүүлнэ.

Жишээ нь, 1989 оны сонгуулиар Христосын Ардчилсан нам хамгийн олон санал 35,3 хувь, хоёрдугаарт Лейбор нам 31,9 хувь, гуравт Либералууд 14,6 хувийн санал авсан байна. Пропорциональ систем ёсоор Христосын Ардчилагчид 54, Лейборчууд 49, Либералууд 22 суудал тус тус авчээ. Үлдсэн 25 суудал улстөрийн зургаан жижиг намд ноогдсон байна. Хамгийн жижиг нам Төвийн ардчилагчид 0,9 хувийн санал авч, парламентад нэг суудалтай болжээ.

Хоёрдугаар шатанд, тухайн намын сонгогдох нэр дэвшигчдээ тодруулдаг. Нам бүр жагсаалтдаа нэр дэвшигчдээ тодорхой эрэмбэ дараатай бичсэн байдаг.

Эрэмбийг гаргахад ямар нэгэн анхан шатны шалгаруулалтгүйгээр намыг гүйцэтгэх хороо гол төлөв нэрсийг шууд бэлтгэдэг.

Дараа нь  намын их хурал жагсаалтыг онцгой өөрчлөлтгүйгээр баталдаг. Ингэж эрэмбэлснээр намын залуу гишүүдэд сонгогдох боломж бараг байдаг бөгөөд тэдний хувьд эрэмбэ жагсаалтад орно гэдэг нэр төрийн хэрэг болдог.

Тэд намдаа үнэнч зүтгэснээр жагсаалтан дах эрэмбэ нь өсөж, парламентын суудал өөд аажмаар дөхдөг.

Намын нэрсийн жагсаалтад хамгийн эхэнд эрэмблэгдэх нь сонгогдох боломжийг өндөр болгодог. Намын лидерүүд, парламентад шалгарсан гишүүдийг парламентад дахин сонгогдох боломжтой байранд бичнэ.

Энэ систем намд үнэнч гишүүдийг дээд эрэмбэд оруулах, туйлбаргүйчүүдийг доод эрэмбэд оруулах замаар намыг намыг бэхжүүлдэг хэмээн үздэг байна. 

Ингэснээр Нидерландын энэхүү сонгуулийн систем нь намын гишүүдээс өндөр сахилга батыг шаарддаг. Мөн энэ систем нь олон намын системд нэн тохиромжтой юм. Учир нь жижиг намууд парламентад суудал авч, сонгогчдын санал гээгдэхгүй байх онцлогтой.

Гэхдээ энэ сонгуулийн систем намуудад эрх мэдэл хэт төвлөрч, нам жагсаалтынхаа дарааллаар хэн сонгогдохыг шийдэж байгаа нь сонгогчдын сонголт хийх боломжгүй болгож байна хэмээн шүүмжлэгддэг.

Энэ байдлыг өөрчлөх үүднээс сонгогчдын сонголт хийх бололцоог дээшлүүлэхийн тулд сонгогчид нэр дэвшигчдээс сонгох гэхдээ сонгосон нэр дэвшигчид нэг намыг байх ёстой гэсэн нэг хувилбар, мөн Швейцарт голлон хэрэглэдэг нам үл харгалзсан сонголт хийх бололцоог сонгогчдод олгодог хэлбэр байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.