Д.Зоригт тангаргаа өргөж, 76 боллоо
2009.10.22

Д.Зоригт тангаргаа өргөж, 76 боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 24 дүгээр тойргийн нөхөн сонгуулиар ялалт байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын УИХ-ын гишүүний тангаргаа өргөлөө. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг УИХ-ын гишүүдийн 91.1 хувийн саналаар баталлаа. Шинэ гишүүн маань УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр ажиллах хүсэлт гаргасны дагуу түүнийг тус байнгын хорооны гишүүнээр ажиллах тухай УИХ-ын гишүүний тогтоол баталсан юм. Ийнхүү Д.Зоригт тангаргаа өрөгснөөр 2008-2012 онд бүрэн эрх нь хэрэгжих УИХ өнөөдөр 76 бол "бүтэн" боллоо.

УИХ-ын 24-р тойргийн нөхөн сонгуулиар Чингэлтэй дүүргийн иргэдийн 60.37 хувь Д.Зоригтод итгэл үзүүлсэн билээ.

Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хэлэлцэж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.