Өнөөдөр Д.Зоригт тангарга өргөнө
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган дээр Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд 60.37 хувийн саналаар ялалт байгуулсан Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнөөдөр УИХ-ын гишүүний тангаргаа өргөнө. Ингэснээр бүтэн жил гаруй "хагас" явсан парламентын танхим "бүтэн" болох юм.
Энэ өдрийн нэгдсэн чуулганаар Д.Зоригтын тангарга өргөх ёслолоос гадна дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.
- Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/
- - Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.
- Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд С.БАЯРЦОГТ танилцуулна.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАЛДАН-ОЧИР танилцуулна.
- Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
-Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ танилцуулна.
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.
- Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн зарим хэсэг, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- - Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.
- Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.