ХЗБХ: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг байгууллаа
2020.12.22

ХЗБХ: Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.22) хуралдаан 09 цаг 28 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцлээ. Хэлэлцээрээр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг байгууллаа.

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан байгуулахаар боллоо.

“Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны уг тогтоолыг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь нь дэмжсэн.